“Цагаан захтан”-уудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар цагаадсаар байна

0

“Цагаан захтан”-уудын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар цагаадсаар байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өчигдөр салбарын сайдыг эсэргүүцсэн зурагттай жагсаал болов. Жагсагчдын тавьж буй нэг шаардлага нь хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, цагаан захтнуудад боломж олгож буй Ц.Нямдорж сайдыг огцрох ёстой гэж үзэж байв. Үнэхээр нийгэмд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал шүүмжлэл дагуулаад байна. Саяхан гэхэд Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.

Ингэхэд тухайн төрлийн есөн хэргийн 29 хүнийг цагаатгажээ. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна.

Үүний үндэслэлийг нарийвчлан судлахад 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр, найман хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, нэг хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон нь цагаан захтнуудад хэргээ цагаатгах боломж олгож байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын байцаагчид улсын хилээр түргэн муудах хүнсний зүйл оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг дарамталж 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг гарч байлаа. Тэдний гэрт нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юан бэлнээр гарч ирсэн юм.

Энэ бол нотлох баримт хангалттай авлигын том хэрэг байлаа. Гэтэл хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна, прокурорт шилжүүллээ, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэх мэтээр хугацаа хожиж явсаар анхны шатны шүүхэд очсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргав. Удалгүй энэ үндэслэлээр Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан 1.3 их наядын гэх хэрэг, "хүргэн” Г.Дэнзэн буюу тэрбумын тендерийн хэрэг, "Эрдэнэт” үйлдвэрийг "Стандарт” банкинд барьцаалж зээл авсан 110 сая ам.долларын хэргүүд цагаадахаар хүлээгдэж байна даа.

zuuniimedee


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex