Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна
Оросын С-400 зенитийн пуужингийн системийг худалдан авсан тохиолдолд Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа авч хэлэлцэж байна.
Багц хориг арга хэмжээг авах асуудлыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сангийн яам, Төрийн Департаментын гишүүд хэлэлцэж байгаа бөгөөд Туркийн эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн нэрээ дурдаагүй гурван эх сурвалж мэдэгдсэн байна.
АНУ-ын 2017 онд баталсан "CAATSA” хуулийн дагуу Оросын компаниудтай батлан хамгаалахын салбарт хамтран ажилладаг Туркийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах хувилбар хамгийн их дэмжлэг авч байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.