Х.Энхмандах Мароккогийн боксчинг хүнд цохилтоор ялжээ
Боксын олон улсын "Тайланд Опен-2019” тэмцээн Тайландийн нийслэл Бангкок хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Тус тэмцээний 52 кг жинд Монголын боксчин Х.Энхмандах оролцож буй. Уржигдар тэрбээр Марокко Улсын боксчин Имад Ахаёоныг хүнд цохилтод оруулж ялалт байгуулжээ.
ОУХМ Хархүүгийн Энхмандах өдгөө 22 настай тулаанч бөгөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин юм. Түүний төрсөн ах Х.Энх-Амар мөн боксчин байна.
Эх сурвалж: Isee.mn
Сэтгэгдэл байхгүй байна.