Хятадын иргэдэд зориулан визгүй зорчих горимыг нэвтрүүлжээ
Иран улс Хятадын иргэдэд зориулж визгүй зорчих горимыг дангаар нэвтрүүллээ хэмээн Хятад улсаас Иран улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.
"БНХАУ-ын болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаогийн паспорттой иргэд жуулчны болон ажил хэргийн шугамаар Иранд 21 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй” хэмээн дипломатчид мэдэгдсэн байна.
Харин Ираны иргэд БНХАУ-д зорчихын тулд урьдын адил зохих шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай аж.