С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ

0

С.Баярын хэрэг: Хонгконгоос “Монос”-ын Л.Хүрэлбаатарын данс руу 4.7 сая доллар шилжүүлжээ

 

Б.ДАМДИН-ОЧИР

Оюутолгойн гэрээг батлуулахдаа өөрийнхөө эрх ашгийг үлэмж хангасан хэргээр тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байна.

 юм.

Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг оффшор компани, дэлхийг хэрсэн их сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ, АНУ дахь үл хөдлөх хөрөнгө, Монгол дахь мөнгийг нь нааш нь цааш нь болгодог томоохон компани гээд өргөн хүрээг хамарч байгаа талаарх мэдээллийг "Зууны мэдээ” сонин өмнөх дугаарууддаа нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад мөн л С.Баярын хэрэгтэй холбоотой их хэмжээний мөнгөний гүйлгээнд оролцсон нэгэн компанийн эзний талаарх мэдээллийг хүргэж байна. Тэр хүн бол Монголын эмийн үйлдвэрлэл, бизнесийн салбарт амжилттай явж ирсэн "Монос” компанийн эзэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

Хөвсгөл нутгаараа холбогддог Л.Хүрэлбаатар, С.Баяр хоёр Оюутолгой төслийг Монголд бус С.Баяр нарт ашигтай байгуулсныг илрүүлсэн гэмт хэрэг дээр ч нэр холбогдоод гарч ирсэн байна.

С.Баярын хэргийн гол "хөдөлгөөн”-ий эзэн, "Петровис”-ийн Ч.Давааням нь "Forest Berries Ltd” компанийн Хонгког дахь "HSBC” компанийн данснаас Монгол Улс руу олон сая ам.долларын гуйвуулга хийсэн байдаг.

Тухайлбал, Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 /Гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун дөч/ ам долларыг шилжүүлсэн. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд "Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 /Зургаан сая хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун жаран зургаа/ ам.доллар шилжиж орж иржээ.

Түүнчлэн дээрх данснаас "Монос”-ын Ч.Хүрэлбаатарын Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данс руу 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд нийт 4 729 836 /Дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ ам.доллар шилжүүлсэн байна.

Л.Хүрэлбаатарын оролцоо ингээд зогссонгүй. Түүний хүү Х.Ананд, Ч.Даваанямын эхнэр С.Шагдардулам нар хамтраад "Рома Инвестмент” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Тэр компанийнх нь данснаас 2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярын охин Бадамхандын данс руу 27 000 /Хорин долоон мянга/ ам.доллар гуйвуулжээ.

С.Баярын шууд болон шууд бус оролцоотойгоор дэлхийг хөндлөн гулд бөмбөг шиг шидсэн толгой эргэм мөнгөн дүнтэй шилжүүлэг гуйвуулга, худалдан авалт дахь "Петровис”, "Монос”-ын эздийн оролцоо эдгээрээр тогтохгүй ажээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex