Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна
Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Европын улсуудад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ долоо хоногт Польшид сэргэлтийн бэлтгэл хийж эхэлсэн шигшээ багийнхан ирэх долоо хоногоос ОХУ, Туркийг зорихоор болжээ. Эрэгтэй баг Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийх бол эмэгтэйчүүдийг Туркийн шигшээ баг хүлээж байна. Баг тамирчид энэ сарын сүүлээр эх орондоо ирэх аж.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султан хотод болох билээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багийг өнгөрөгч зургадугаар сард бүрдүүлж, улсын аварга болсон тамирчид шууд Казахстаныг зорих эрхтэй болсон. Тиймээс шигшээ баг наадмын дараа олон улсын цугларалтыг эхлүүлж, эдгээр өдрүүдэд Европын орнуудад хамтарсан бэлтгэл эхлэв.
Шигшээ багийнхан өнгөрөгч долоо хоногт "Poland Open" Олон улсын тэмцээнд оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод эхлэх "Токио 2020” Олимпийн наадмын эрхтэй ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:
ЭРЭГТЭЙ:
- 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
- 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
- 65 кг: Төмөр-Очирын Тулга
- 70 кг: Ганзоригийн Мандахнаран
- 74 кг: Занданбудын Сумъяабазар
- 79 кг: Доржваанчигийн Гомбодорж
- 86 кг: Оргодолын Үйтүмэн
- 92 кг: Баатарын Нямбаяр
- 97 кг: Өлзийсайханы Батзул
- 125 кг: Доржхандын Хүдэрбулга
ЭМЭГТЭЙ:
- 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
- 53 кг: Мөнхбатын Пүрэвтунгалаг
- 55 кг: Бат-Очирын Болортуяа
- 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
- 59 кг: Баатаржавын Шоовдор
- 62 кг: Энхбатын Гантуяа
- 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- 68 кг: Соронзонболдын Батцэцэг
- 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн
- 76 кг: Очирбатын Бурмаа нар өрсөлдхөөр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.