Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчийг баривчилжээ
Хонконгийн цагдаа нар хэт давруу үзэлтэй залуусын эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг болох 22 настай Жошуа Вонгийг баасан гарагт баривчилжээ. Энэ тухай түүний тэргүүлдэг "Демосито” намынхан фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
""Демосито” намын ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг метроны буудал хүрэх замд 07 цаг 30 минут орчимд баривчлагдсан” гэж намынх нь мэдэгдэлд дурдсан байна. Түүнийг машинд суулган, Ван Чай дүүрэг дэх Цагдаагийн газрын төв байр руу авч явсан гэжээ.
"Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Манай хуульчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа” гэж "Демосито” намынхан мэдэгджсэн байна. Тус нам 2016 онд байгуулагдсан бөгөөд Хонгконгийг тусгаар улс болгох санааг түгээн дэлгэрүүлдэг аж.
Жошуа Вонг 2014 оны намар ардчиллыг дэмжигчдийн зохион байгуулсан томоохон жагсаалуудад идэвхтэй оролцож, ихээхэн алдаршжээ. Тухайн үед тэрбээр 17 настай байсан байна. 2018 оны наймдугаар сард түүнд Засгийн газрын цогцолборын дэргэд дэргэд хууль бус эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан хэргээр зургаан сар хорих ял оноож байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.