Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ
Э.Оюунболд аварга Үндэсний бөхийн салбар хороог өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан.
Тодруулбал нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх юм. Харин уг асуудлаар тэрээр өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийг шүүх хүлээж авч хэлэлцэх эсэх асуудал хуулийн хугацаа нь долоо хоног байдаг бөгөөд маргааш хэрэг үүсэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар тодорхой болох юм байна.
Б.БУРМАА
http://www.zaluu.com/read/3c4af474a
Сэтгэгдэл байхгүй байна.