М. Цукерберг АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Facebook” компанийн тэргүүн Марк Цукербергтэй Цагаан ордны Зууван танхимд уулзжээ.
"Марк Цукербергтэй уулзахад таатай байлаа” хэмээн Д.Трамп "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
"М.Цукерберг АНУ-ын Төрийн тэргүүнтэй үр дүнтэй уулзалт хийсэн” хэмээн "Facebook” компанийн хэвлэлийн алба мөн мэдээлжээ. "Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч М.Цукерберг интернетийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Конгрессын гишүүдтэй уулзах юм
"Facebook” компани АНУ-ын улс төрийн дуулиан шуугианы төвд орж байсантай холбоотойгоор өнгөрсөн онд М.Цукерберг Конгрессын сонсголд хоёр удаа оролцсон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран ажилладаг "Cambridge Analytica” компани ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр "Facebook”-ийн хэдэн арван сая хүний хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар авсан гэж хэвлэлүүд мэдээлж байв. Цуглуулсан мэдээллүүддээ үндэслэн тус компанийн судлаачид сонгогчдын улс төрийн сонголтыг үнэлж дүгнэж, тэдний сонирхолд шууд нөлөөлсөн зар сурталчилгааг үзүүлж байсан аж.
Сэтгэгдэл байхгүй байна.