Утаа үүд тогшиж эхэллээ

717
Утаа үүд тогшиж эхэллээХөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Өглөө, оройдоо жиндүүлж, шөнөдөө хөлдөөх шахаж байна. Тиймдээ ч гэр хорооллын айлууд мод, нүүрсээ түлж, утаа үүд тогшиж эхэлснийг бага багаар сануулсаар. Сүүлийн жилүүдэд манай улс утаатай аль болох хэмжээндээ тэмцэж байгаа болохоор өвөл дөхөхөөр л гэнэт санадаг үзэгдэл үгүй болоод удаж байна. Харин иргэд утаа гараад ирэхээр л төр засаг руугаа дайрч, юу ч хийхгүй байгаагг нь гайхан шогширдог болсоор удаж. Тэртэй тэргүй төвлөрөл нэмэгдэж, гэр хороолол тэлснээс болоод Улаанбаатар хот утаандаа умбаж байгаа. Үүнд хэн нэгнийг, төр засгий буруутгаад байх шаардлагагүй. Бидний байгаа байдал л энэ. Харин ч  буруутгавал иргэдээс хайх өө олон байна.
 
Хоёр жилийн өмнөөс түлшний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр иргэдэд өгч эхэлсэн. Хоёр шил архины мөнгө гаргаад л түлшний хэмнэлттэй зуух авах боломжийг төр засаг хангаж өгөв. Зуухны тухайд муу хэлээд байх юмгүй. Цэвэрхэн, аятай­хан, галлаад сурчихвал түлш илт хэмнэдэг. Дээрээс нь бүрэн шаталттай болохоор утаа униарыг багасгахад ч тодорхой хувь нэмэртэй байсан. Гэтэл манайхан яасан билээ, авсан зуухаа дамалж зарсан, хөдөө гадаа руу явуулсан. Өнгөрсөн хоёр жилд худал хэлсэн хүнд Улаанбаатарын гэр хорооллын бүх айлд л зуух тараасан байх ёстой.
 
Харин өнөөдөр хэд нь түлшний хэмнэлттэй, бүрэн шаталтат зуухаа хэрэглэж байгааг мэдэх юм алга. Энэ намар шалгалт явуулаад, үүргээ биелүүлээгүй айлыг торгоно гэнэ билээ. Зөв, сайн торгох хэрэгтэй. Өнөөдөр утаатай байна, эрүүл мэндээрээ хохирлоо гээд л амтай болгон нь ярьж байгаа. Гэвч утаа арилгах тал дээр хувь нэмрээ оруулаад, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа хэдэн хүн байгаа билээ.
 
Ядахын мууд л зуухаа дамлаж зарчихаад сууж байна. Аягүй бол хамгийн ихээр утаандаа хордлоо гэж хашгирч байгаа нөхдүүд зуухаа зарсан байгаа даа. Улс орон тултлаа хөгжөөд, олон цахилгаан станцтай болоод, цахилгааны мөнгө шалан дээр унасан цагт иргэд гал түлэхгүй, халаалтаа тогоор шийдээд явахаас нааш утаа алга болохгүй. Одоохондоо улс оронд тийм боломж алга. Нэгэнт үүссэн төвлөрлөөс үүдэлтэй гажуудлуудаа засах гэж хэрэндээ л тэмцэж байна. Тийм болохоор иргэд л өөрсдөө үүргээ ухамсарлаж, хийх ёстойгоо хиймээр байгаа юм. Ойрын үед орон байраа дулаалах талаар сурталчилсан, дулаагын бүтээгдэхүүн, туурга, дээвэр, гэрийн гонх энэ тэрийг дэлгэсэн үзэсгэлэн худалдаа гарч байгаа. Олон ч төсөл хэрэгжиж байна. Цөөнгүй компаниуд ч энэ талын бизнес эрхэлж байгаа. Төрөөс ч гэсэн хөнгөлөлттэй нөхцөлөөр гонх, амбаар өгч л байгаа.
 
Гэтэл гэрээ дулаалаад, амбаар бариад, дулаан алдалтаа багасгаж байгаа айл хэд байна. Нимгэн давхаргатай гэрт том хар пийшин тавиад, хувин хувин нүүрс, дугуй, элдэв гялгар шатааж байгаа айл харин эсрэгээр олон байгаа байх. Иргэд ийм байхад утаанаас хурдан салах тухай яриад нэмэр байна уу. Нэг хэсэг нь зүтгээд, нөгөөс хэсэг нь араас нь татаад байвал урагшлахгүй нь ойлгомжтой.
 
Нэгэнт л гэр хороолол илбэдсэн юм шиг алга болохгүйгээс хойш тэнд суугчид нь жаахан сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Өнөөдрөөс эхлээд түлшний хэмнэлттэй зуухаа авъя. Гэр, байшингаа дулаалъя. Тэгээд түлэх нүүрснийхээ хэмжээг багасгая. Өвөл давхарга муутай, түлшний хэмнэлттэй бус зууханд гал түлдэг айл 450 мянган төгрөгийн нүүрс түлнэ. Харин гэрээ дулаалаад, түлшний хэмнэлттэй зуух тавьчихвал 289 мянган төгрөгийн нүүрс түлэх тооцооллийг албаны хүмүүс гаргачихаж.
 
Агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй 163 мянган төгрөг хэмнэчихэж байгаа юм. Ердөө л ийм амархан, нэг сумаар хоёр туулай буудчихаж байна гэсэн үг. Тиймээс утаа үүд тогшиж эхэлсэн энэ үед иргэд ядаж иймхэн зүйлд сэтгэл гаргачих хэрэгтэй байна. Тэгвэл бид хамтдаа утааны эсрэг тэмцэж чадна шүү дээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

717 сэтгэгдэл
:

le silicone pendant dacier inoxydable de j茅sus christ de http://www.albiytmag.com/sieper_hawkpoint/2019-smart-electronics-kits-led-flash-
diy-kit-4-12v-light-led-module-from what goes around comes around chanel mesh backpack http://www.albiytmag.com/southhaven_gradyville/grossiste-bijoux-coquillage-seash
ell-acheter-les-meilleurs second life marketplace 2 red tux jackets http://www.albiytmag.com/spirit_bawcomville/watch-brand-trendy-online-shopping-w
atch-brand-trendy-for-sale 2019 yellow agate stone http://www.albiytmag.com/stoneridge_westathens/100-cowhide-genuine-leather-belt-
without-buckle-h-pin-buckle-leather-body-belt-brown-no-buckle-designer-mens-h-be
lts-body
bebe eyeglass cases for sunglasses for sale ebay http://www.3arefni.com/greshampark_pointisabel/bebe-eyeglass-cases-for-sunglasse
s-for-sale-ebay

:

http://www.mobiledocportal.com/logical/adidas-high-school-students-backpack-%e0%
b8%81%e0%b8%a3%e0%b8%b0%e0%b9%80%e0%b8%9b%e0%b9%8b%e0%b8%b2%e0%b9%80%e0%b8%9b%e0
%b9%89%e0%b8%81%e0%b8%b5%e0%b8%ac%e0%b8%b2adidas high school students backpack 喔佮福喔班箑喔涏箣喔侧箑喔涏箟喔佮傅喔覆
reebok les mills unisex mens womens backpack gym http://www.pohottuwa.com/adidas/reebok-les-mills-unisex-mens-womens-backpack-gym


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex