ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатын оронд Д.Одбаярыг томиллоо

1

 

УИХ чуулган үргэлжилж байна. Хурлаар Хүний эрхийн Комиссын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх,  томилох, асуудлыг хэлэлцлээ.

 

УИХ-ын гишүүн, Хуульзүй байнгын хорооны дарга асан Д.Одбаярыг  гишүүдийн олонх нь дэмжээд 96 хувийн саналаар дэмжиж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Харин Б.Очирбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Оюун-Эрдэнэ, Лүндээжанцан нар Д.Одбаярт үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

 

"Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын сайдуудад хариуцлага тооцох асуудлыг шийдэж өгөөрэй. Тодорхой сайдуудад хариуцлага тооцъё гэхээр байхгүй.

 

Төрд сууж байгаа  65-лаа  эвээ ололцоод суугаасай гэж залбираад суухаас өөр аргагүй болчихоод байна. Цэцийн хуулийг боловсронгуй болгомоор юм гэдгийг хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц намын харьяалаар яваад байдаг юм билээ.

 

 Төрөө бүтэн байлгаж түмнээ ядуурлаас аваръя. Төр бүтэн байх тухай бодохоо больчихоод байна.  Цэцийн дарга болоод хэрэггүй шүү. Цэцийн гишүүн гэдэг чинь нэр хүндтэй алба. Сайн ажиллаарай гэж хүсье"

 

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ

 

"Нэр дэвшигчийг дэмжиж байна. Гэхдээ манайхаас өөр улс төрд Үндсэн хуулийн цэцэд улс төрч хүн ажилладаг ийм улс орон цөөхөн. Манайх шиг хууль тогтоох байгууллага нь төр засагтайгаа холилдоод нэг байшинд байх тохиолдол цөөн.  Улс төрийн том эрх мэдлийн хязгаар дунд үндсэн хуулийнхаа зарчмыг баримтлаад хуульч гэдэг нэрээрээ ажиллахыг хүсье"

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

 

"Үндсэн хуулийн цэц, институт байгуулагдаад 25 жилийн ой болох гэж байна. Маш их шалгалт сорилтыг давсан байгууллага. Улс төр Үндсэн хуулийн цэц аль аль нь л Үндсэн хуулиа сайжруулах гэж  нэг зүгт харж ажилладаг. 25 жилийн өмнө дэлхий ертөнц өөр байлаа.  Дахиад их өөр болчихлоо.

 

Сүүлийн үед энэ үндсэн хуулийн шүүх бүгдийн толгой дээр гарлаа гэж шүүмж гараад байна. Орон бүрийн парламент шүүхтэйгээ сөргөлддөг. Үндсэн хуулийн шүүх цэц өөрсдөө бид л үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй гэж үздэг. Цэцийн гишүүдэд нэг их заах эрх байхгүй. Олон жил харсаны хувьд эрхзүйн тайлбар гэдгийг зөв ойлгомоор байна.

 

Парламентийн гишүүдийг эргэлзэх юмгүйгээр амыг нь тагладаг болно. Үүнд зөв тэнцвэр их чухал байгаа юм. Өнөөдөр тодорхой хариу хэлж байгаа юм алга. Амтай болгон Үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьж байна. Үр дагаварыг нь хэдэн арван жилээр харах хэрэгтэй"  гэлээ. Үүний дараа Гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудалд гишүүд байр сууриа илэрхийлж буй юм.


 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex