М.БИЛЭГТ УИХ-ЫН ХАМГИЙН “ХӨГЖИЛТЭЙ” ГИШҮҮН ГЭДГИЙГ БАТЛАХ 9 БАРИМТ
Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Магваны Билэгт анх "Өвөл болохоор хүйтэрдэг” эшлэлээрээ олны анхаарлыг ихээхэн татсан бол үргэлжлүүлэн тойргийнхоо иргэдэд хивс, "өөрийнхөө зурагтай” данх болон бакал бэлэглэж мөн л "од” болсон удаатай. Гэвч энэ бүхэн төгсгөл байсангүй. 2019 он гарсны дараахан "Шодоргос”-ын тухай ярьж, "айдас хүйдэс” гэх үгсийг Монгол даяар трэнд болгосноор түүнийг мэдэхгүй, хараагүй, яриаг нь сонсоогүй хүн Монголд бараг үлдээгүй биз ээ. Гэхдээ М.Билэгт гишүүн үзэл бодлоо ил цагаахнаар, шударга илэрхийлэхдээ алдаа гаргадаг байж болох юм. Санамсаргүйгээр ярьж, хэлсэн үгс нь түүнийг ард иргэдийн дунд алдаршуулсаар байна.
Эх сурвалж: UBLIFE
Сэтгэгдэл байхгүй байна.