As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Хар тамхины хэргээр баривчлагдсан дипломат ажилтнууд үнэтэй байранд амьдарч байжээ

0

 

Монголын дипломат алба, дипломатчдын нэр хүндийг дэлхий нийтэд шавартай хутгасан Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг энэ сарын сүүлчээр шүүхээр товлоод байгаа аж. Бидэнд олдсон мэдээллээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, ар гэрийнхэн Германд очжээ. Тэднийг тус улсын хилээр дипломат ачаа нэрээр 70 кг хар тамхи нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчилсан. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дээрх хэргээс гадна тус улсын хилээр өмнө нь таван удаагийн үйлдлээр 600 шахам кг мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдэлд бас сэжиглэж буй юм. Яллагдагчдын гэм буруутай нь тодорхой болсон бөгөөд Германы хуулиар олон жилийн хорих ял шийтгүүлэхэд хүрээд байна. Дээрх хоёр хүнтэй холбоотой бас нэг мэдээ дуулгахад, тэд Истанбулд байхдаа тансаг гэхээр орон сууц хөлслөн сууж байсан гэх. Бидэнд байгаа мэдээллээр тэд хөлсөлсөн байрандаа тус бүртээ сарын 2500 евро төлдөг байсан нь саяхан тодорхой болжээ. Гэтэл тус улсад суугаа манай дипломат ажилтнууд сард дээд тал нь 300 ам. доллароор байр хөлслөн суудаг аж.

Бэлтгэсэн: Г.Галт

Эх сурвалж: Unuudur.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.