Хэлэх, хийх нь зөрүүтэй Ерөнхий сайд бидэнд хэрэггүй

928
Хэлэх, хийх нь зөрүүтэй Ерөнхий сайд бидэнд хэрэггүй2014 оны 09 сарын 08-ны үдэш Телевизээр дамжуулан Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэнд хандан  үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Шинэчлэлийн засгийн газар олон ажил хийсэн тухайгаа дурьдаад, цаашид ч гэсэн ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байгаагаа хэлээд, эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаагаа дуулгасан. "Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахаа зарласан. Хоосон улс төрөө хойш нь тавьж ул суурьтай асуудалд хандахаа илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийг өөрчилж, сайдуудын сандал ширээнд халаа сэлгээ хийн өөрөө суудалдаа бат үлдэхээ битүүхэндээ олон нийтэд ойлгуулсан.

/http://www.ugluu.mn/118563.html /

Монголын ард түмэн Ардчилсан намд, Н.Алтанхуяг гэдэг хүнд итгэсэн. Харамсалтай нь тэр бидний итгэлийг  эргэж сэхэхээргүй болтол хөсөрдүүллээ. Одоо бид нэгэнт Н.Алтанхуягт итгэх шаардлагагүй боллоо.

Таныг  26 -хан настай  хүргэн дүү Г.Дэнзэнгээ  ЗГХЭГ-ын дэд даргын өндөр албан тушаалд тавихад бид дургуйцээд л өнгөрсөн.

Таныг  өөрийнхөө  төрсөн эгчийн охин Ч.Уянгын шинээр байгуулан захирлаар нь ажилладаг  ”Говь Повэр”  ХХК-д 17 тэрбумын тендерийн ажил өрсөлдөгчгүй өгөхөд арай ч дээ гээд орхисон.

Таныг  төсвийн  хуулийг зөрчин  2013 оны 3 сарын 01-ны өдөр 20 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар  шинээр  байгуулагдсан  "Нүүдлийн зурган өгүүлэмж” нэртэй ТББ-ын дансанд  мөн оны 6 сард   шууд  255.6 сая төгрөг шилжүүлсэн ноцтой хэргийг үйлдэхэд алдаагаа засах байлгүй дээ гээд сануулаад үлдээсэн.    / http://www.ugluu.mn/48428.html /

Таныг ард түмэнд хандан хэлсэн үгэндээ "Өндөг бол тансаг хэрэглээ,  Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” гэх хэлэхэд чинь хэлье гэж хэлээгүй, хэл нь хальтираад хэлчихсэн байх гээд тайвшираад  өнгөрүүлсэн.

Таны төрсөн охин А.Саранзаяа  албан тушаалаа урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.2 тэрбум  төгрөгийг хувьдаа завшсан хэрэг шалгагдаж эхлэхэд худлаа байлгүй дээ гээд  үл анзаарсан.

Таны ахлах зөвлөх А.Гансүх  ”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс завшиж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг сонссоод арай ч үгүй байлгүй дээ гээд эргэлзсэн.

Та урьчилан хорих төвд саатуулагдсан  ахлах зөвлөх А.Гансүхийн  хоригдож байгаа газарт 2014 оны 07 сарын 321-ний өдөр "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн зүйл заалтыг зөрчин байж өөрийн биеэр газар нь очиж уулзахад  гайхаад хоцорсон.

Харин одоо олон нийтэд ил болсон доорх  баримтыг хараад монголын ард түмэн таныг "уучилж” чадахгүй юм байна. Монголын төр таныг хувиараа зугаалах, эхнэр хүүхдийнхээ хамтаар улс дамнан "шопинг” хийхэд зарцуулах хөрөнгийг гаргах ёсгүй. Монгол төр таньд болон танай гэр бүлийн гишүүдэд төлөх  ямар нэгэн өр ширгүй гэдэгт би итгэнэм. 048d25ce1f5ce3b7great

Эх орныхоо  эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт итгэдэггүй Ерөнхий сайд маань биеэ үзүүлж эмчлүүлэхээр БНСУ-ын эмч нарыг төрийн зардлаар авчирч, Монголын хамгийн үнэтэй зочид буудалд буулгасан баримтыг хараад  Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд итгэх бидний итгэл нэгмөсөн алдарлаа.

http://ganchimeg.niitlelch.mn/content/6376.shtml#.VBmDFFCtCz8.facebook /

Энд нэг зүйлийг зориуд хэлэх нь зөв биз. Хүн л юм хойно аялаж зугаалж болно, бас гадны дотнын эмч домчид үзүүлж болно. Харин ингэхдээ төрийн биш хувийнхаа зардлаар асуудлыг шийдэх ёстой. Хэрвээ тэгсэн бол таньтай хэн ч, юу ч ярьж чадахгүй. 9e5f6fa202cecbegreat

Энэ бүхнийг   хараад шударга ёсны төлөө гэж байнга дуугардаг АН-ын гишүүд, хууль ёсыг сахиулах үүрэгтэй  байгууллагууд хараагүй  мэт дуугүй царайлах нь юуны учир вэ?

"Түшмэд хүн  шуналд автваас  Төр барагдахуйн шинж”  хэмээн Монголын эртний судар шаштирт өгүүлсэн нь бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг таны болон таны эргэн тойрны хүмүүсийн хүсэл "шуналыг” Монголын төр  ”давж даахгүй” нь бололтой. Монголчууд ийм үед "Гай болохоор зай бол” гэж хэлдэг. Монгол төрд хувийн үзэл бодол итгэл үнэмшлийг хууль, шударга ёсноос дээгүүрт тавьдаг, хууль зөрчихийг юман чинээ тоодоггүй, эд хөрөнгийг хувьдаа завших,  зарцуулах  туйлын сонирхолтой  Ерөнхий сайд тэргүүлэн   улс орныг  хөгжилд дэвшилд хүргэх нь юу л бол.

96487cfda6e0162dbig

Н.Алтанхуяг гэдэг хүн нэгэн цагт ардчилалын  төлөө дуугардаг дуу хоолой байсан бол өдгөө цагт  ардчилалыг өөрийн биеэр үлгэрлэн боомилогч нэгэн болжээ. Хэлэх, хийх нь алд дэлэм зөрүүтэй  ийм Ерөнхий сайдаар Монголын ард түмэн удирдуулсаар байх нь бид өөрсдийгөө хэтэрхий доромжилсон хэрэг болох бус уу?

Ц.Мөнх

Ugluu-logo


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

928 сэтгэгдэл
:

Хэлэх, хийх нь зөрүүтэй Ерөнхий сайд бидэнд хэрэггүй » Tonshuul.mn
mackage jackets http://www.mackageca.com/mackage-men-c-1/

:

Хэлэх, хийх нь зөрүүтэй Ерөнхий сайд бидэнд хэрэггүй » Tonshuul.mn
cheap christian louboutin shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

Хэлэх, хийх нь зөрүүтэй Ерөнхий сайд бидэнд хэрэггүй » Tonshuul.mn
Roger Vivier Online http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex