Бархасбадийн дагуул дээр усны уур байгааг нотолжээ
Гринбельт дэх NASA агентлагийн Сансрын нислэгийн төвийн судлаачдаар ахлуулсан баг Бархасбадь гарагийн дагуул Европын гадаргуу дээр усны уур байгааг нотолжээ.
Бархасбадийн татах хүчний нөлөөгөөр халдаг Европын халуун цөмөөс болж ус хөлддөггүй байх магадлалтай гэж эрдэмтэд мэдээлжээ. "Хэдийгээр эрдэмтэд шингэн төлөвт байгаа ус хараахан илрүүлээгүй байгаа боловч бид өөр нэг чухал зүйл олсон нь уур хэлбэрт байгаа ус юм” гэж NASA-гийн тэргүүлэх судлаач Лукас Паганини ярьсан байна.
"Nature Astronomy” сэтгүүлд гарсан нийтлэлд дурдсанаар, NASA-гийн судлаачдын баг Олимпын наадмын тэмцээнийх шиг усан санг хэдхэн минутын дотор дүүргэхэд хангалттай хэмжээний усны уур Европоос гарсан болохыг тогтоожээ.