Ц.Нямдорж: Тэр Их хурлын даргаа дууд л даа

0

Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас "зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй "ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.

Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм.

Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг нь хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна

.

Ер нь бол энэхүү "ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

"Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн "ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэр­сайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар "ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "…33 ирсэн байна. Хурлын ирц 51.6 хувьтай байгаа учраас хурал эхлэхэд бололцоотой байна. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх гишүүд байна уу. Энхбаяр гишүүн. Өөр гишүүн алга байна” гэсний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "…Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар үдээс хойш, маргааш Их хурал хуралдана. Үүн дээр Хөдөө аж ахуйн сайдын асуудлыг тохироод оруулна гэдгээ яриад, дээрээс нь Боловсролын сайдыг чөлөөлөх тухай ярьсан байгаа. Тэрийг дэмжээд дэмжээд, шийдээд шийдээд, яриад явчихвал яадаг юм бэ. Байнгын хороогоор ярьсан. Тэгэхээр өнөөдөр дуусгая” гэв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "…Дарааллын дагуу асуудалдаа оръё. Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулаад УИХ-ын дарга өчигдөр орой санал хэлсэн. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан. Өнөөдөр бас хуралдсан. Дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны саналыг сонсоод, гишүүд тодруулаад явчих нь зөв байх. Үүнийг өнөөдрийн чуулганаар заавал хэлэлцэж дуусгах юм. Дэд хороооны дарга Нямдорж танилцуулна” гэжээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "…Надад горимын маягийн санал байна. Тэр Их хурлын даргаа дууд л даа. Тэгэхгүй бол нууцаар хуралдаад ийм юм хийчихлээ гээд эхэлнэ дээ. Тэр хүмүүсээ ирүүл. Тэгж байж ярьсан нь дээр. Үүнтэй тэмцэж байгаа учраас намайг оролдоод байгаа юм гээд юм яриад байгаа шүү дээ” гэжээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "…Хэлэлцэх асуудлаа баталчихсан. Сая та бүхэнд УИХ-ын Тамгын газраас Улсын ерөнхий прокурорын албан бичгийг тараасан. Өчигдрөөс хойш бүлгийн хурал гурван удаа хойшилсон байгаа. Одоо бүлгийн хурлаа хийх гэж байна. Энэ асуудлын талаар гишүүдийг мэдээлэлтэй болгох зайлшгүй шаардлага байсан. Дээрээс нь мэргэжлийн, ахмад, туршлагатай парламентчидаас бүрддэг Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргасных нь дараа бүлэг хуралдвал гишүүд илүү мэдээлэлтэй, ойлголттой байна байх гэсэн үүднээс энэ дэд хорооны дараа хурлаа хийж байгаа юм. Одоо Халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлтийн талаар Нямдорж дарга та бүхэнд мэдээлэл өгнө” гэлээ.

 

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex