Эмэгтэй офицер байлдааны хөлөг онгоцны командлагч болжээ
Японы тэнгисийн цэргийн флотын түүхэнд анх удаа эмэгтэй офицер пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "Aegis” системээр тоноглосон байлдааны хөлөг онгоцны командлагч болжээ.
Өдгөө 48 настай, нэгдүгээр зэргийн ахмад Михо Отанигийн тангараг өргөх ёслол Япон тэнгисийн эрэг дээрх тэнгисийн цэргийн хүчний Майзуру баазад даваа гарагт боллоо гэж "Kyodo” агентлаг мэдээлсэн байна.
7500 тонн усан түрцтэй эскадрын мина тээгч "Мёко" хөлөг онгоцны ахмадын хувиар тэрбээр 300 орчим далайчныг командлах юм. Энэхүү хөлөг онгоцыг пуужин амдан сөнөөгч системээр тоноглосон бөгөөд Япон тэнгист эргүүл хийх ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.