Хэргийн нууцыг Н.Номтойбаярт мэдээлсэн мөрдөгч, прокуроруудын үйлдлийг хууль юу гэж “ойлгодог” вэ?
Нийслэлийн прокурорын газраас Г.Батхүү агсны Төрийн ордонд амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний туслах, зөвлөх нарыг "худал мэдүүлэг өгсөн” үндэслэлээр 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татжээ.
Нэгдүгээрт, Н.Номтойбаяр хүсэлтдээ "Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж "Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй гэв” гэсэн байна.
Хоёрдугаарт Н.Номтойбаяр нь "Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс "Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юү” гэхэд "Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэж бас бичсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.