Элдэв дасгал хийлгүй гэдэсний хий, хөөнгө арилгах хялбар 3 арга

1

Элдэв дасгал хийлгүй гэдэсний хий, хөөнгө арилгах хялбар 3 арга

Гэдэс урагшаа түрж, хийгээр дүүрэх нь хэвийн үзэгдэл. Учир нь энгийн үед хүний биеийн ходоод болон гэдэсний 1 литр хэмжээтэй эзлэхүүнд хий дүүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл ходоод болон гэдэсний тал хувь хийгээр дүүрсэн байдаг гэсэн үг.

Ходоодонд яагаад хий үүсч, хуримтлагддаг вэ? Хоол унд боловсруулах үүрэг бүхий бактери, микро орчны үйл ажиллагааны нөлөөгөөр ийнхүү хий үүсдэг байна. Таны ходоод гэдэс хоолыг хэдий чинээ "хүндрэлтэй” боловсруулна, төдий чинээ их хий үүсч хуримтлагдана.

Тэгвэл гэдэс хөөж, хий дүүрэхээс сэргийлэх, энэ зовиураас ангижрах төдийгүй ходоод, ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах хялбар аргуудыг зөвлөж байна .

1. Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хий үүсч, хуримтлагдахаас сэргийлнэ

Дээрх зурган дээр харуулсан шиг хүйснийхээ дээр гараа алгаар нь байрлуулна. Тухайн цэг хүйснээс тань дээш дөрвөн хуруу зайтай байрлах болно. Зурган дээр харуулсан шиг нар зөв 2-3 минутын турш иллэг хийж, дараа нь мөн адил 2-3 минутын турш нар буруу иллэг хийгээрэй. Хэрэв та энэхүү иллэгийг зөв хийсэн бол таны аманд исгэлэн зүйл амтагдаж, шүлсний ялгарал ихэснэ.

2. Шингэний ялгарлыг дэмжиж, ходоодны зовиурыг намжаана

Энэхүү цэг нь таны хүйснээс дээш 2 хуруу зайтай байрлана. Хүчтэй дарж, иллэг №1-тэй адил 2-3 минутын турш нар зөв, дараа нь 2-3 минутын турш нар буруу иллэг хийнэ.

3. Гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах ажиллагааг дэмжинэ

Зурган дээрх харуулсан шиг гараа алгаар нь хүйснийхээ доор байрлуулна. Хүйснээс доош 4 хуруу зайтай, ядам хуруун доор тухайн шаардлагатай цэг байрлах болно. Энэхүү цэгт мөн л нар зөв болон нар буруу тус бүр 2-3 минутын турш иллэг хийнэ. Хэрэв иллэгийг зөв хийвэл гэдэсний тань хий гадагшлах болно.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

hamgiin sain dasgal bol amaraltin uduruuded disko orj mus sain tataj saihan duu sonsoj olon huntei taniltsaj shunujinguu saihan shaalzah baidag yum.