Зургаан талт яриа хэлэлцээг сэргээхийг уриалжээ
БНАСАУ-ын асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээг даруй сэргээхийг уриалсан тогтоолын төслийг ОХУ, БНХАУ бэлтгэжээ.
Тогтоолд дурдсанаар, Солонгосын хойгт хурцадмал байдлыг намжаах, Зүүн Хойд Азид энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор зургаан талт яриа хэлэлцээг даруй сэргээх эсвэл ижил хэлбэрийн олон талт зөвөлгөөн хийхийг Аюулгүйн Зөвлөлд уриалж байна гэжээ.
ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Японы дипломатууд зургаан талт яриа хэлэлцээг Бээжин хотод 2003 оноос хойш явуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.