Германы амьтны хүрээлэнд гал гарсны улмаас олон амьтан үхжээ
Германы баруун нутгийн Крефельд хотын амьтны хүрээлэнд лхагва гарагийн үүрээр гал түймэр гарсны улмаас 30 гаруй амьтан үхсэн талаар "German Press” агентлаг мэдээлжээ.
Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гал түймэр Хятад дэнлүүнээс үүдэн гарсан байж магадгүй бөгөөд цагдаагийн ажилтнууд ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Түймрийн улмаас үхсэн амьтдын дунд орангутан, горилла, давжаа самж, жимсний сарьсан багваахай, шувуунууд багтаж байсан бол хоёр шимпанзе амьд гарчээ. Крефельд хотын амьтны хүрээлэнд 200 орчим төрөл зүйлийн 1000 орчим амьтан амьдардаг бөгөөд жилд 400 мянга гаруй хүн үзэж сонирхдог юм.
Сэтгэгдэл байхгүй байна.