Бүх оддын санал асуулгыг Леброн, Дончич нар тэргүүлж байна
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ оны "Бүх оддын тоглолт”-д оролцох тоглогчдыг шалгаруулах санал асуулга үргэлжилж байна. Санал асуулгын хоёрдугаар шатны дараа "Лейкерс”-ийн довтлогч Леброн Жеймс, "Даллас”-ын хамгаалагч Лука Дончич нар саналын тоогоор бүх тоглогчдыг тэргүүлж байна.
Леброн Жеймс 3 359 871 санал авсан бол Л.Дончич 3 277 870 санал цуглуулжээ. Үзэгчдийн санал нь тоглогчдыг сонгоход 50 хувь нөлөөлдөг. Үлдсэн 50 хувийг тоглогч, сэтгүүлчдийн саналаар тодруулдаг юм.
Eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.