Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу

1

С.УЯНГА

Монголын дипломатч 70 кг хар тамхи зөөвөр­лө­сөн нь ил болоод хагас жил гаруй боллоо. Гер­маны хилээр их хэм­жээ­ний мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байгаад ба­ригд­сан хэргээр Истан­булын дэд консул Б.Баттүшиг, жолоочтойгоо шүүгдэж буй. Гэвч энэхүү үйлдлээ "Тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Ингэхдээ зөвхөн Монголын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын өмнө ярина” гэх зэргээр консул Б.Баттүшигийн мэдүүлгийн зүй тогтол бас л сонин.

Хамгийн сүүлийн мэ­дээл­­лээр бол Б.Баттүшигийг тусгай ажил­тан болох, хар тамхины мафи илрүүлэх гэж явсныг нотлох гэрч гарч ирсэн гэх. Чех улсын Прага хот дахь Германы ЭСЯ-ны цагдаагийн атташе, офицер Уве.Г "Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн” гэж ярьсан талаар мэдээлжээ. Гэсэн ч Германы хууль хяналтынхан  Б.Баттүшигийн утасны кодыг тайлж 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгаж  эхэлснийг тус улсын хэвлэ­лүүд дамжуулж байна. Мөн Б.Баттүшигийн хүсэлтээр  Монголын хууль хяналтын байгууллага, цагдаагийн  төлөөлөгч Германд очсон гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарч буй. Үүнээс харвал хил дамнасан тусгай алба орооцолдсон хар тамхины хэрэгт Монголын төр оролцсон уу гэж хардаж болохоор. Харин Монголын цагдаагаас ямар хүн очсон талаар ЦЕГ-аас тодруулахад "Тодорхой мэдээлэл алга. Тодруулаад хэлье” гэсэн бол Хар тамхитай тэмцэх тасгийн эх сурвалжаас асуухад "Тийм мэдээлэл алга” гэсэн юм.

Монгол Улсын иргэн онц ноцтой гэмт хэргээр хүний нутагт шүүгдэж байхад манай Гадаад харилцааны яам болон тагнуул, цагдаагийнхан өдий хүртэл ам нээгээгүй. Тус улсын хуулиар шийдэгдэнэ гэхээс өөрийг хэлдэггүй нь бас л хачирхалтай.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2020.1.21  МЯГМАР  № 13 (6238)


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

arai uygui bailgui dee, german ooriinhoo huuliar l shiitgene

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex