Тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй 7 хүнс
Их хотын чимээ шуугиан, стресс ихтэй энэ үед бидний бие организмд төдийгүй тархинд тэжээллэг бүтээгдэхүүн маш их хэрэгтэй. Бид өдөр тутам хэрэглэдэг хүнснээсээ тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх шим тэжээлийг авч чаддаг болов уу. Ингээд танд тархины үйл ажиллагаанд тустай шилдэг 7 бүтээгдэхүүнийг танилцуулъя.iPhone 11 авах уу?
1. Хушга
Харвардын эрүүл мэндийн сургуулийн профессорууд хушга идсэний дараа хүний тархинд гарч буй өөрчлөлтийг ажигласан байна. Энэ нь тархины сэтгэн бодох хэсэгтэй холбоотой байсан гэнэ. Хоолны цэсэнд заавал байх ёстой зүйлийн нэг нь хушга бөгөөд самранд уураг, эслэг, бие организмд тустай тос, ханаагүй тосны хүчил, фолийн хүчил, антиоксидиант амин дэм, кальци, магни, кали гээд маш олон төрлийн эрүүл мэндэд шаардлагатай бодисууд бий.
2
Хар шоколад (75%)
Какаоны хэмжээ хамгийн багатай 75%-ийн хар шоколад нь флаванолын төвшин ихтэй байдаг. Өдөрт 2 нүд хар шоколад идэх нь стресс болон цусны даралтыг бууруулж, зүрхний үйл ажиллагааг сайжруулахаас гадна судасны бөглөрлөөс хамгаална. Хар шоколад нь сэтгэн бодох үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг олон төрлийн бодисыг агуулсан байдаг.
3
Куркума
Энэхүү шар өнгийн нунтаг болон түүний дотор агуулагдах хоёр бодис нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Куркумад агуулагдах (куркумин) Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн тархинд хортой бета-амилоад хуримтлагдахаас сэргийлнэ. Харин (тумерон) нь тархины үхэжсэн, гэмтсэн эсийг нөхөн төлжүүлэхэд тустай.
4
Навчит цоохор майлз
Тархи хөгшрөх үед тархины үйл ажиллагаа алдагдаж, цитокин хэмээх бодис ихээр ялгарснаар мэдрэлийн эсүүд үхэждэг. Өөрөөр хэлбэл, навчит цоохор майлз нь тархины үйл ажиллагаа алдагдах, үрэвслээс сэргийлж чадна.
5
Ус
Тогтмол жижиг шилтэй ус биедээ авч явж байгаарай. Чихэр ихтэй хийжүүлсэн ундаа болон энергийн ундаа нь богино хугацаанд л таныг эрч хүчээр цэнэглэх болно. Чихэр, цагаан талхны адилаар энэ нь цусан дахь сахарын төвшинг огцом нэмэгдүүлж, хэсэг хугацааны дараа амархан буулгана. Ингээд та маш амархан ядарч буй мэдрэмжийг авч, амттан идэх хүсэлд автах юм. Чихэрлэг хийжүүлсэн ундааг та зүгээр л усаар солиорой. Тархины ихэнх хэсэг уснаас бүрддэг бөгөөд мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллагаанд тусална. Хаана ч байсан хийжүүлсэн, чихэртэй ундаанаас татгалзаарай.
6
Ясны шөл
Ясны шөл нь үе мөч, яс болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдэг. Харин тархи нь ходоод гэдэстэй шууд холбоотой байдаг учир ясны шөл тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь ээ. Ясны шөлөнд агуулагдах амин хүчлүүд (аргинин) нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Харин глицин нь нойр болон тархины үйл ажиллагааг хариуцдаг. Ялангуяа бүсгүйчүүдэд ясны шөл маш их хэрэгтэй бөгөөд энэ нь цадах мэдрэмжийг амархан өгөхөөс гадна үс, хумс, арьсыг сайхан хадгалахад тустай.
7
Авокадо
Энэхүү жимс нь тархины үйл ажиллагаанд хамгийн тустай бүтээгдэхүүн юм. Хэдийгээр авакода маш тослог хэдий ч энэхүү тослог нь эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчрахгүй бөгөөд цусан дахь сахарын төвшинг хэвийн хэмжээнд хадгалдаг байна. Үүнээс гадна авокадо нь амин дэмийн цогц юм. Жишээлбэл:
Амин дэм: С,Е,К,В,А амин дэм
Эрдэс: Кали, зэс, кальци, натри, магни, фосфор
Ашигтай уураг
Лютеин, зексантин
В амин дэм нь мэдрэлийн системд чухал үүрэг гүйцэтгэж, ой тогтоолтод сайнаар нөлөөлж, сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлнэ. В амин дэмийн дутагдалд орох нь ой тогтоолтыг муутгаж, анхаарал сарних, сэтгэл санааны хувьд тогтворгүй болгодог.
Сэтгэгдэл байхгүй байна.