Таны ой санамжийг сайжруулж чадах бүтээгдэхүүнүүд
Бидний ой санамж бол байгалиас заяасан үнэлж баршгүй хишиг мөнөөс мөн. Чухамхүү ой санамж нь бидний бүхий л амьдралыгутга учиртай болгож өгдөг! Ой санамжийнхаа ачаар бидасар олон тооны үйлдлийг өдөр бүрийд гүйцэтгэж, аливаа төрлийн мэдээлэл болон өдөр тутмын бодит байдлаас янз бүрийн үйл явдлыгсанаж чаддаг юм. Энэ чадварыг дасгалжуулахад бидний бие махбодид тусалж, ой санамж шиг тийм чухал шаардлагатай үүргийг дэмжиж чаддаг хүнсний тодорхой бүтээгдэхүүнүүд бий. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний тухай бид өнөөдөр ярилцахыг хүссэн юм.
Алим
Алим ньбидний ой санамжийг гамнаж дэмжихэд ашигтай шинж чанарууд бүхий хүнсний бас нэг бүтээгдэхүүн юм. Энэ ньбидний ой санамжийн байдалд сөргөөр нөлөөлдөгүйл явцыг удаашруулж, сэргийлдэг антиоксидант болох кверцетин гэдэг бодисын өндөр агууламжтай холбоотой юм (ингэхдээ энэ үйл явц нь ямар нэг өвчний шалтгаанаар юмуу бие махбодь хөгшрөх зүй ёсны үйл явцын улмаас үүссэн үү гэдэг нь чухал биш). Энэ бодис нь алимны зөөлөн эдэд, гэхдээ түүний хальсанд илүүтэй байдаг байна. Тийнхүү алим нь тархины үйл ажиллагаанд болон нейроны холбоос бүрэлдэх идэвхижилд тус дэм үзүүлснээр, бидний ой санамжийг сайжруулан, дасгалжуулдаг байна.
Нэрс
Нэрс нь өнөөдөр бараг л "тренд” болж байна. Уг жимс өөрийн ашиг тустай өч төчнөөн шинж чанарын хүчинд хэрэглэгчдэд асар их нэртэй болсон юм. Энэ тохиолдолд түүний найрлагад ордог бодисуудын нэг буюу антоцианин нь бидний сонирхлыг татаж байна. Энэ нь нэрсийг өвөрмөц хөх өнгөтэй болгож, үүний зэрэгцээ тархи муудах үйл явцыг саатуулж, удаашруулдаг пигмент юм. Тийнхүү, нэрс нь бидний ой санамжийн үйл ажиллагаанд оролцдог танин мэдэхүйн бүхий л үйл явцад таатай нөлөөлдөг хэмээн зоригтой хэлж ярьж болно. Нэрс нь Альцгеймерын өвчин юмуу насны зөнөгрөл зэрэг өвчнөөс сэргийлэх хамгийн сайн хэрэгсэл болно.
Загасны мах
Зарим төрлийн загас бидний ой санамжийг үнэхээр он удаан жилээр хэвээр байлгаж чаддаг байна. Онцлон дурдахад, эдгээрээс гол нь: алтан жад (тунец), хулд, яргай болон сардин загас юм. Эдгээрт (ялангуяа яргай загасны маханд) юугаар ч орлуулшгүй асар их хэмжээний Омега-3өөхний хүчил агуулагддаг. Энэ нь зарчмын хувьд эрүүл мэндэд нэн ашиг тустай. Харин өнөөдрийн асуудалтай холбогдуулан дурдахад, мэдрэлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг байна. Эдгээр загасны маханд бас йод агуулагддаг бөгөөд энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа, танин мэдэхүйн үйл явц болон мэдээжээр ой санамжийн хувьд гол элемент юм.
Бууцай
Бууцай нь зарчмын хувьд ой санамжийг сайжруулж, уураг тархийг идэвхитэй байлгахад хамгийн ашиг тустай бүтээгдэхүүнүүдийн нэг яахын аргагүй мөн. Тархины эс муудаж доройтох үйл явцаас бас хамгаалдаг бодис болох лютеин бууцайнд агуулагддаг байна. Үүнээс гадна, бууцай нь бас фолийн хүчлээр баялаг бөгөөд ирж байгаа мэдээллийг түргэн "боловсруулж”, оюуны ажиллах чадварыг сайжруулдаг аж. Эцэст нь бууцай бол төмрийн баялаг эх сурвалж мөн.
Цоохор майлз
Цоохор майлз бол бидний ой санамжинд ер бусын ашигтай хүнсний бас нэг бүтээгдэхүүн мөн. Түүнд лютеолин гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь хөгшрөх зүй ёсны үйл явцын сөрөг үр дагаврыг багасгаж, тархи үргэвсэж, улмаар ой санамжаа алдахад хүргэдэг молекулын ялгаралтыг бууруулж чаддаг байна. Бас бууцай нь толгой өвдөх, таллаж өвдөхөөс салах, ерөөс ингэж өвдөхөөс сэргийлэхэд танд тусална!
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.