ХУУЛИАС ГАДУУР АЖИЛЛАДАГ ГЭХ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛСААР ИРСЭН “АРЕВА” ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ВЭ?
Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдэв. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн 57 настай Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Дээрх иргэн нь Францын "Арева” компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Арева” компанийн байранд тусгаарлан, эмчилгээ үйлчилгээ авч байна.
Тэгвэл "Арева” гэгч ямар компани вэ?
Дэлхий хар мөртэй хэмээн данслагдсан Францын цуутай "Арева” корпорацийн Монгол дахь салбар "Арева Майнс/ Бадрах Энержи ХХК/” компанийн охин компани болох "Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт төвхнөөд 20 жилийг үджээ. Анх 1997 оноос эхлэн "Арева Майнс/ Бадрах Энержи ХХК/” гэх компани Монголчуудад танил болж байв. Үүнээс хойш бид үе үе сохор ботго, эрүүгүй ишиг, хоёр толгойтой, найман хөлтэй хурга, гурван хөлтэй унага, хүнтэй төстэй амьгүй төлүүд тухай түгшүүрт мэдээллийг сонсож өнөөдрийг хүрсэн. Нэг ёсондоо Улаанбадрах сумынхан хэрхэн "Арева Майнс/ Бадрах Энержи ХХК/”-ын хор уршгийг "хүртэж” байгаа мэдээллүүд хөвөрсөөр байна.
Гэвч Монголчууд бид бүгд үүнийг мэддэг ч тус компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Тэгвэл "Арева Майнс/ Бадрах Энержи ХХК/”нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Зөөвч-Овоо (54 640 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 44 хувийг эзэлж байна.
О.ОНОН
Эх сурвалж: Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.