Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд
Тээвэр ложистик, нүүрсний борлуулалт, автомашины худалдаа, түрээс зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт 415 ажилтантай. Том оврын 300 автомашинтай. Жилд 8.5 сая тн бараа бүтээгдэхүүний худалдаа хийж, 2.2 тэрбум юанийн борлуулалтын орлоготой ажилладаг. Шаньси, Шэньси, Хэбэй, Шаньдун зэрэг мужуудад ложистикийн төвтэй. Томоохон нүүрсний компани, цахилгаан станцуудтай стратегийн хамтын ажиллагаатай хувийн компани юм.
Хамгийн гол нь ингэхдээ хуурамч ТЭЗҮ буюу "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж, цааш нь борлуулах ТЭЗҮ хийгээгүй байна.
Ноён З.Энхболдын "нөмөр, сүүдэр”-ийг барааддаг гэх бас нэг компани нь "Хишиг арвин индустриал” ХХК юм.Нэг. Ноён З.Энхболдын "Хишиг арвин индустриал” ХХК холбогддог сэжим нь мөн л түүний төрсөн дүү З.Хишигтогтох, тус компанийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат юм. Эдгээр хүмүүс "Хишиг арвин индустриал” ХХК-ийн үйл ажиллагааг удирдаж явуулдаг.
Сэтгэгдэл байхгүй байна.