З.САРАНТУЯА: ЭРЧҮҮД “ДАЙСАН” МЭТ ЭМЭГТЭЙЧҮҮД “ХОХИРОГЧ” МЭТ БИД ХЭТ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ

1

Монгол цэргийн баярын өдрийг монголчууд бид эрэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулаад Охидын түүх ТББ-ын Хөвгүүдийн хөтөлбөрийг хариуцсан зохицуулагч З.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр түүнийг  Хамтын халуун сэтгэл ТББ-гаар олон нийтийн хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байсан ба Монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

  1. Танай "Охидын түүх” ТББ 2020 оны эхнээс Хөвгүүдийн хөтөлбөрийг эхлүүлж байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү?
  • Бид 2018 оны 10 сараас эхэлж охид руу хандсан үйл ажиллагаануудыг явуулсаар байна. Охидын клубуудээр дамжуулж охидод оюуны хөрөнгө оруулалт хийх үндсэн зорилготой. Энэ үйл ажиллагааг явуулж эхэлсэнээс хойш олон мянган охид, хөвгүүдтэйгээ уулзаж ярилцсан байна. Уулзалтууд хийгдээд явж байхад онцгойлон хөвгүүдээс маш их  нэг хүсэлт ирсэн.  Энэ  нь Монголд охид, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаг ТББ ууд маш их. Бидэн рүү хандсан байгууллага, үйл ажиллагаа ховор. Та бүхэн Хөвгүүдэд зориулсан хөтөлбөртэй болох саналыг ирүүлсэн. Ингээд  жил гаруйн хугацаанд судалж үзээд Хөвгүүдийн хөтөлбөрөө эхлэх нь зөв гэж шийдсэн. Нэг ёсондоо манай байгууллага Охидын хөтөлбөр, Хөвгүүдийн хөтөлбөртэй болж байна гэсэн үг юм. Нилээдгүй олон ажлуудыг төлөвлөсөн боловч корона өвчинтэй холбогдуулаад үйл ажиллагаа  хойшлогдоод байна. Удахгүй хорио тавигдуут хөтөлбөрүүд маань эхэлнэ. Аль болох хөвгүүддээ сонирхолтой үйл ажиллагаа явуулахыг зорин ажиллаж байна.
  1. Хөвгүүдийн хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярьвал?
  • Бид энэ Хөвгүүд рүү чиглэсэн хөтөлбөрөөрөө хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах ба олон нийт болооод төр төрийн бус байгууллага, эцэг эхийн оролцоо дэмжлэгийг дор ажиллана. 1. Нийгмийн өмнө хэрхэн хариуцлагатай эр хүн болох вэ?, 2. Өсвөр насны хөвгүүдийн нөхөн үржихүйн мэдлэг хандлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 3. Спорт, урлагаар дамжуулан хүмүүжил, хөгжилд нь хөрөнгө оруулалт хийх  гэсэн үндсэн 3 чиглэлтэй. Ер нь монголд эрэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж буурч байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд  байна уу даа гэж ажигладаг. Сайн мундаг аавууд, эрчүүд их байдаг ч нийтээрээ  Эрчүүд дайсан мэт Эмэгтэйчүүд хохирогч мэт хэт туйлширч болохгүйг бид  бодолцох хэрэгтэй.  Энэ ойлголт нь ирээдүйн эх орны эзэд болсон хүүхдүүдэд маань хор уршигтай.  Иймээс л бид энэ хөтөлбөрийн тухай яриад байгаа юм. Хэдийгээр нийгэмд хүчирхийлэлтэй холбогдолтой асуудлын гол буруутан нь эрчүүд байгаач энэ ойлголтыг хөвгүүдийнхээ оролцоо, дэмжлэгтэйгээр өөрчилж чадна гэж харж байна. Олон хүмүүс байгууллагууд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн нь бидэнд урам өгч байна.
  1. Танай хөтөлбөр бусад байгууллагуудын хөтөлбөрөөс юугаараа өөр вэ?

Хөвгүүдийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага маш ховор. Мэдээж бид хамгийн түрүүнд үндэсний хэмжээнд байгуулагдсан байгаа 700 гаруй Охидын клубуудээрээ дамжуулан хөвгүүдтэйгээ хамтран ажиллана. Мөн дээрх 3 дэд хөтөлбөртөө илүү их анхаарч, үлгэр жишээ нийгэмд эзэлсэн байр суурьтай залуучуудтайгаа хамтарч ажиллана. Эрчүүд өөрөө өөрсдийнхөө асуудлыг олж түүндээ хамтран хариуг нь олох боломжийг нээж өгнө. Шинэ үеийн эрчүүдийн харах өнцөг маш өөр болсон учир улиг болсон чиг хандлагыг өөрчилнө. Өөрөө өөртөө эзэн байх, сонирхолоороо өөрийгөө хөгжүүлэх, спортоор дамжуулж тэсвэр хатуужлыг суулгах багаар ажиллах гэх мэт олон чадварыг бий болгоно. Хамгийн гол онцлог нь хааяа нэг хөвгүүдрүү хандсан үйл ажиллагааг явуулдаг биш тогтмол  үйл ажиллагааг бий болгоно.

  1. Тус хөтөлбөрийн үр дүнг та юу гэж харж байгаа вэ?
  • Дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар олон заалтууд тусгагдсан. Манай монгол улс 150 орноос 79т жагсаж байгаа. Энэ бол хангалтгүй үзүүүлэлт юм. Жендер гэдэг бол эмэгтэйчүүдийн асуудал биш. Гэтэл үндсэндээ жендерын эрх тэгш байдал гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүн улстөр, эрхзүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож эдийн засаг нийгэм соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерын ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ хэмээн 2011.02.02-нд жендерийн эрх тэгш байдлын хуулиараа баталсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх болох нийгэмд байгаа эрх тэгш байдлын хандлалыг өөрчилөхөд манай энэ хөвгүүдийн хөтөлбөр бага ч боловуу  дэм тусыг өгнө.

 

  1. Өнөөдөр Эр цэргийн баярын өдөр болж байгаа. Та энэ өдрийг тохиолдуулаад эрчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

Эрчүүддээ эх орныхоо төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байдагт нь баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Монголынхоо бүх сайхан эрчүүддээ Эр цэргийн баярын мэнд хүргэе. Эр хүн бүр хүчирхийлэгч биш, нийгмийн асуудалд хар бараанаар харагддаг биш шүү гэдгийг бид хамтын хүчээр харуулах бүрэн боломжтой. Өрх гэрээ мундаг авч явдаг сайн аавууд, мэдрэмжтэй мундаг залуус, гэрэл гэгээтэй үйл хэргийг хийдэг олон сайхан залуус зөндөө байна. Энэ тоог бид нэмэгдүүлэх шаардлагатай. Тэнцвэртэй дэлхийг бүтээхийн тулд хамтдаа зүтгэцгээе!. Монголын минь бүх өрх бүр аз жаргалтай, амар тайван байх болтугай.

 


 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Ганц зөв бодолтой хүн байна. Амжилт хүсье. Жендерийн асуудлаар гадны төслөөсөө болдог юм уу хэт туйлширч цөөхөн монголчуудыг хүйсээр нь бие биесийг нь үзэн ядуулсан суртал ухуулга хэтэрч байгаа. Монгол эмэгтэйчүүд харин ч боловсрол сайтай, аль ч салбарт мундаг эрх тэгш байдаг. ухамсар муутай арчаагүй эрчүүд айл гэр, ахуйгаа өөдтэй авч явж чадахгүй "муу эр эмдээ эр бар" гэдэг шиг цөөн бүр хачин юмнууд амьдралд байдаг. Болж бүтэж байгааг нь зөв жишээ болгож өсвөр үеийн хүүхдүүд бие биенээ эерэгээр харах нүд нээж өгөхгүй бол хүйсээрээ биесээ үзэн ядсан, удахгүй солонгос япон шиг гэрлэхээ болих магадлалтай. хөвгүүдтэй сайн ажиллаж тэднийг ээжийгээ эмэгтэйчүүдийг, үеийхээ охидыг ойлгох хүндлэх чадвартай болгоход хувь нэмэр оруулна гэдэг хамгийн зөв. зөв төлөвшилөөс зөв хүн зөв амьдрал эхлэнэ.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex