Задарсан охидын мөнгө олох гэсэн “Ядарсан арга”
Тэд амар аргаар мөнгө олох гэсэндээ хэн нэгэн баян харийханий өвөрт шургаж байгаа нь харамсалтай хэрэг билээ. Энэхүү биеэ үнэлэх явдал газар авсаар байгаа бөгөөд нас нь улам залуужиж байгаа нь эмгэнэл юм.
Нэг хэсэг ТВ чат гэх зүйл хүчээ авч байх үед түүнийг ашиглаж санхүүгийн туслалцаа авах гэсэн хүмүүс нилээд болж эхэлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авснаар үүнийг таслан зогсоосон хэдий ч, мэр сэр гэлтгүй мессенжер, facebook олон нийтийн сүлжээгээр биеэ үнэлж арга нь улам нарийсаад байгаа. Энэ нь нийгмийн хямрал уу? охид бүсгүйчүүдийн маань ухамсар доройтсоных уу? Ихэмсэг монгол охид минь, хэдий эрх чөлөөт байдал хөгжсөн ч гэлээ гарал угсаа нэр хүндээ юун түрүүнд санаж явах нь зүйтэй.
Энэхүү хууль бус үйлдлийг хөхүүлэн дэмжиж буй гол хүчин зүйл нь зочид буудал, мөн эмэгтэйчүүдийн эмнэлэг болоод байна. Мөн эрэлт байгаа цагт энэ байдал зогсохгүй. Тэднийг худалдан авдаг үйлчлүүлэгч гэх эрчүүд байгаа цагт энэ байдал зогсохгүй үргэлжилсээр байх нь тодорхой. Хятадууд манай улсад ихээр орж ирэх болсон нь мөн үүнд нөлөөлж байгаа юм. Уул уурхай, барилгын салбарт ажиллахаар орж ирсэн хятадуудтай явалдах охидын тоо өссөөр байна.
Тэд өөрийн цусаа бузарлан хятадуудын өвөрт шургаж байгаагаа юман чинээ бодохгүй зөвхөн мөнгө л бодож байгаа нь харамсалтай. Мөн Вьетнам авто засварын газарт ажиллаж буй гадаадууд Монгол охидыг мөнгөөр даллаж өвөртөө оруулсаар байгаа. Үүнд хэнч хариуцлага хүлээхгүй, арга хэмжээ авахгүй байгаа юм. Харийнхны хэдэн бор халтар төгрөгөнд хууртан халх цусаа бузарлагч Монгол охид маань ийм мөчидхөн бодолтой болсонд өр өвдөм.
Эдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэж өөрийгөө хаацайлдаг юм билээ. Үнэндээ хүн амьдрахын тулд үүнээс цэвэр зүйлийг хийх боломжтой. Тэд мэргэжилгүй бол наад захын цайны газар угаагч хийгээд амьдралаа аваад явах боломжтой. Харин тэдний хувьд аяга угаах гэдэг нь зүгээр л залхуурал юм. Биеэ үнэлэсэнээс шал угаагаад явж байсан нь ганц амьдарч буй энэ амьдралд нэр төртэй байхын илрэл.
Хэн ч хүнд зүгээр мөнгө өгөхгүйн мэдээж. Залхуурлаасаа болж ухамсарын доройтолд орсон биеэ үнэлж буй охид энэ талаар огт боддоггүй бололтой. Хацар гоо охид минь угсаа нэр хүндээ юун түрүүнд санаж явах нь зүйтэй. Үр хүүхэддээ юу гэж хэлэх билээ? Хэзээ нэгэн цагт эх хүн болно тэр үед ...
undesten.mn