Улстөрчид өө, хормойгоо шууж, гутлаа тайлах хэрэггүй
Монгол Улсын Ерөнхийлөгч "2020 оны сонгуулийг хойшлуулах хэрэгтэй” гэж уриалга гаргаснаар ёстой л хамаг амьтныг бужигнуулж орхив. Ичигсэд нь ичээнээсээ гарч, ил байгаа нөхдүүд нь тулаан өрнүүлэхэд ч бэлэн болсон мэт дүр зураг сүүлийн хэдэн өдөр харагдаж байна. Хуульчдын зүгээс сонгууль хойшлуулах асуудлыг янз бүрээр тайлбарлаж байгаа ч зарим нь "Онц байдал зарласан зарлаагүй хойшлуулж болно” гэж байгаа бол иргэд олон нийт "Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд хойшлуулж болно” гэж байгаа бол иргэд олон нийт "Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд хойшлуулж болно” гэж ойлгож байна.
Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж шинэ зохицуулалтад "Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, олон нийтэд аюултай онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд УИХ, дараагийн УИХ-ын гишүүд тангаргаа өргөтөл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэсэн тийм тодотгол тодоос тод зурайж буй.
Энэ нь улс даяар онц байдал зарласан хугацаанд сонгуулийн үйл ажиллагааг явуулахгүй гэсэн санаа.
Гэхдээ үүнийг өвчин тахлаас үүдэж ийм байдалд хүрэх вий гэж харахгүй харахыг ч хүсэхгүй байгаа байдал илт ажиглагдаж байна.
Энэ нь улстөрчдийн "Айдас”-тай холбоотой гэж харагдаад байгаа юм.
Нийгэмд үүсээд байгаа байдалтай холбож үзэхгүй "Ерөнхийлөгч эрх мэдлийг гартаа авах гэж байна” гэж хараад байгаа нь асуудал. "Айдас”-тай нөхөд яагаад "Хэрвээ онц байдал зарлавал бүх эрх мэдэл Ерөнхийлөгчид очно. ҮАБЗ бүрэн эрхийг гартаа авна. ҮАБЗ-өөс Засгийн газар, яам агентлагуудад үүрэг чиглэл өгч, үүрэг даалгаврыг нь биелүүлэхгүй бол тухайн яамдын сайд, агентлагийн дарга нарыг солино ш дээ” гэж хараад байна вэ. Эерэгээр харж яагаад болохгүй гэж...
Цар тахлын хэмжээ газар авбал улстөрчдийн хүсэлттэй хүсэлтгүй, айдастай, айдасгүй нөхдийн оролцоогүйгээр сонгуулийг хойшлуулах арга хэмжээг авах нь гарцаагүй.
Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалахад хүрвэл хэнбугай нь ч "буруу жишиг”, "болгоомжлол” энэ тэр саад болж чадахгүй шүү дээ.
Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлж” хэрэггүй л болов уу. Улстөрч хүнд ийн шалдагнаж эхлэх нь зохимжгүй, нөгөөтэйгүүр ард иргэдийг амар тайван, стрессгүй байлгавал коронаг цааш нь түлхэнэ шүү дээ.
С.Туул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.