“Call Me By Your Name” киноны үргэлжлэлд Тимоти Шаламе ба Арми Хаммер нар эргэн ирнэ Энтертайнмент 2020/04/06 0 "Call Me By Your Name" киноны найруулагч Лука Гуаданьино саяхан Италийн La Repubblica сонинд ярилцлага өгөхдөө тус киноны үргэлжлэл хийгдэх нь баттай төдийгүй гол дүрүүд болох Тимоти Шаламе, Арми Хаммер ба Майкл Стулбарг нар үргэлжлэлд эргэж ирэхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ. Эргэн сануулахад 2018 онд дэлгэцнээ гарсан "Call Me By Your Name" кино нь Америкийн зохиолч Андре Асиманы ижил нэртэй номоос сэдэвлэгдсэн бөгөөд хоёр залуу эрийн хоорондох хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Энэ кино нь Оскарын шагналд "Шилдэг кино", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг дуу" гэсэн гурван номинацад нэр дэвшиж, "Шилдэг сэдэвчилсэн кино зохиол" төрөлд ялалт байгуулсан билээ. Харин киноны үргэлжлэл болох "Find Me" бүтээл нь мөн л Андре Асиманы үргэлжлэл зохиолоос сэдэвлэгдэх бөгөөд Элио ба Оливер нарын түүх цаашид хэрхэн өрнөснийг харуулах юм. Элио Парис хот руу нүүж, чадварлаг төгөлдөр хуурч болсон байх бол Оливер АНУ-д гэр бүлийн хамт амьдарч, их сургуулийн профессороор ажиллана. Андре Асиманы "Find Me" зохиолыг карантины өдрүүдээр Bookmate апп дотроос үнэгүй унших боломжтой байгаа. Түүнчлэн энэ зун бид жүжигчин Тимоти Шаламегийн тоглосон, найруулагч Уэс Андерсоны "The French Dispatch" киног долоодугаар сарын 24-нд хүлээн авах болно. Бюро 24/7 0
Сэтгэгдэл байхгүй байна.