Хууль үйлчилдэггүй олигархиудын барилга дээр осол гарсаар байх уу

783
Хууль үйлчилдэггүй олигархиудын барилга дээр осол гарсаар байх ууБарилга гарцгүй байсан нь олон хүний амиар дэнчин тавьсан явдал болов-
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт орших  ҮСАХ-ийн  хойно баригдаж  буй "Шангрилла Улаанбаатар” зочид буудлын барилга өчигдөр 12.40  цагийн орчимд шатав.  Онцгой байдлын зургаан машин, 40 гал сөнөөгч шуурхай ажиллаж, галыг 15.00 цагт бүрэн унтраасан юм. Ойр орчмын иргэдийн ярьж буйгаар бол гал ойролцоогоор аравдугаар давхраас гарсан гэнэ. Эхэндээ дотроос нь утаа уугиж байгаад аажмаар цонх нь халан хагарч, гал гадагш тархжээ. Гадаа салхигүй тогтуун байсан ч гал хурдан тархаж, дээврээр дамжин нөгөө хэсэгтээ хүрсэн аж.  Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, олон улсын өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлын Монгол дахь салбар болох  "Шангрилла Улаанбаатар” нь 24 давхар хоёр цамхагаас бүрдэж буй. Зочид буудлын барилгыг MCS компани гүйцэтгэж байгаа бөгөөд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай гэх мэдээлэл энэ өдөр чих дэлсэв. Улмаар  24 давхар, 275 өрөөтэй тус зочид буудлын  барилгыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад өгөх гэж байсан аж.

Одоогоор уг барилгыг Мандал даатгалд даатгуулсан байсан гэх мэдээлэл байгаа юм.  Гал цайны цагаар гарсан учраас  барилга дотор 23 ажилчин байжээ. Тэднийг бүгдийг нь эсэн мэнд гаргасан гэж  Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Харин тус барилга дээр ажиллаж буй 2000 гаруй ажилчны дийлэнх нь БНХАУ-ын харьяат аж. Тэднийг Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй барилгаас гаргаж, тусгаарласан юм.

Тус барилгын гадна талын засал чимэглэлийн ажил явагдаж байсан бөгөөд энэ ондоо багтааж ашиглалтад өгөхөөр шахуу хуваарийн дагуу ажиллаж байсан аж. Барилгын гүйцэтгэлийн ажил нь 80 хувьтай явж байсан хэрнээ дотроо аль хэдийнэ хивс, дрожоо дэвсч, тавилгаа байрлуулсан  байсан тухай албаны хүмүүс мэдээлсэн юм. Энэ үеэр хөндөгдсөн гол асуудал бол тус барилга гарцгүй байсан явдал байв. Гал хурдацтай тархаж, дотор нь байсан хүмүүсийг аврахаар Онцгой байдлын албаныхан ажиллах үеэр гарц байхгүй байсан нь аврагчдын ажилд ихээхэн хүндрэл учруулсан байна. Монголын нэр хүндийг дэлхийд өсгөх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  жин дарах энэхүү зочид буудлын барилга яагаад гарцгүй байв. Угтаа хамгийн түрүүнд аюулгүй байдлыг хангаж, гал, усны аюулаас бүрэн сэргийлсэн байх учиртай. Гэвч өнөөх л хуулийг гууль болгож, уландаа гишгэсэн олигархиудын эрдэнэт хүний амиар дэнчин тавьдаг увайгүй үйлдэл энэ удаад ч мөн давтагдлаа.
Хэрэв Онцгой байдлын алба хаагчид цаг алдсан бол шат нь хүрээгүйн улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй бол барилга дотор байсан 23 хүнд гарах гарц байсангүй. Тэд барилга дотроо үхэхээс өөр сонголтгүй хоцрох байв. Аз болоход шат нь хүрээгүй ч Онцгой байдлын алба хаагчид ажил, үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эрдэнэт хүний амь насыг аварсан юм. Энэ тухай ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж  "Дуудлагын дагуу бид шуурхай ирж ажиллалаа.  Манай X  ангийн эхний салаа 12.55 цагт ирсэн.  Галын нөхцөл байдлын хувьд 22-23 давхарт маш эрчимтэй явагдлаа. Тиймээс усны даралт хүрэхгүй маш хэцүү байлаа.  Мөн гадна фасадны шатлага маш өндөр хэмжээнд явагдсан. Гадна фасад нь чийгнээс тусгаарлах резинэн, дотроо шилэн хөвөнтэй зүйлээр хийгдсэн байна. Үүнээс болж гал хурдан эрчээ авсан гэж ойлгож болно. 

Дээр хэлсэн чийгнээс тусгаарлах резинэн, дотроо шилэн хөвөнтэй зүйлийг манай Гамшиг судлалын үндэсний төвийн хүрээлэнгийнхэн шалгаж үзэх хэрэгтэй.  Галд хэр тэсвэржилттэй гэдгийг лабораторид оруулсан уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй.  Манай гурван ангийн нийт зургаан машин 40 гаруй албан хаагч ажиллалаа. Мөн нийслэлийн аврах ангийн эрэн хайх салбарынхан ажиллаж дээврийн хэсэг дээр байсан 23 хүний амь насыг нь аварч, дотоод шатаар буулгалаа. Компанийн дотор усыг тавиулж, гадна фасад руу ус, чийгшил өгч, өрөөнүүдийг шалгаж, галыг бүрэн унтраалаа.  Энэ барилга маань 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна.  Арванхоёрдугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байсан юм байна.  Гэхдээ уг барилга 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн хэрнээ дотор талын тавилга хивс дрожоо тавьсан асуудал гарлаа.  Үүнийг манай байцаагч нар ирж шалгах байх. 

Ер нь өндөр шилэн барилгад гал гарсан тохиолдолд дээд тал нь есдүгээр давхар хүрэх буюу 35 метр урттай шат байгаа. Харин үүнээс дээшхи үйл ажиллагааг хүний хүчээр зохион байгуулна.  Яг үүн дээр Ерөнхий  сайд, Шадар сайдад тавьж байгаа хүсэлт бол Улаанбаатарт маш олон шилэн барилга баригдаж байгаатай холбоотой аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулах ёстой гэдэг асуудлыг тавьж байгаа.  Ер нь цаашид өндөр барилгын галыг унтраах ажиллагааг нисдэг тэргээр л үүрэг гүйцэтгэхгүй бол өөр ямар нэгэн ажил явуулах боломжгүй юм гэдэг нь эндээс харагдаж байна” гэв. Хэдийгээр Онцгой байдлын албаны техник технологид асуудал үүссэн ч алба хаагчдын хувьд нэр төртэйгөөр үүргээ биелүүллээ.
 
Эрдэнэт хүний амиар төлбөр хийх ёстой гэж үү  

Удаа дараагийн галын хэргүүд, барилгын осол энэ салбарын дампуурлыг гэрчилнэ. Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой өнгөрөгч есдүгээр сард тохиов. Харин энэ салбарынхан түүхт ойн баяраа 18 хүний амь насыг авч, хэдэн арван хүнийг гэмтээж, бэртээсэн, удаа дараагийн гал гарсан "амжилттай” угтлаа. Монгол Улсад яагаад эрсдэлгүй бүтээн байгуулалт өрнүүлж болдоггүй юм бэ. Нэг барилга ашиглалтад ороход  заавал нэжгээд хүний эрүүл мэнд, нэлээд хэдэн хүний амь насаар төлбөр хийх ёстой юм уу.

Удаа дараагийн гал түймрүүд барилгын ажил ямар төвшинд явагдаж байгааг харууллаа. Хэдийгээр шатаая гэж шатаагаагүй боловч тухайн барилгын аюулгүй байдал, түрээслэгч, оршин суугчдынхаа энх тунх, эрүүл мэнд амьдрах орчин нөхцлийг огт анхаардаггүй нь эндээс харагдана.  Завхан нутгаар овоглодог бизнесмэн Ш.Сайхансамбуугийн "Наран­туул” зах өнгөрөгч оны наймдугаар сард шатсан. Цахилгааны богино холболтоос үүссэн хэмээн галын шалтгааныг тодорхойлсон ч мөн л аюулгүй ажиллагааг хангаагүйтэй салшгүй  холбоотой. Энэ галын улмаас олон хүн амьдралаараа хохирсон. Дийлэнх нь хохирлоо барагдуулж чадаагүй тухай эдүгээ ч ярьж сууна. "Макс” группийн захиалгаар "Зуншин” компанийн гүйцэтгэж байсан "Макс тауэр”-ын барилгаас төмөр унаж мөн л хүний аминд хүрсэн нь саяхных.

Замын хөдөлгөөнд оролцож яваад албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хайран сайхан залуу амь насаараа хохирсон юм. Харин энэ удаад "MCS” группийн барьж байсан барилга дээр гал гарч мөн л эрдэнэт хүний амь нас хохирохоо шахлаа. Барилгын салбарт тохиогоод буй хамгийн уршигт гамшиг нь үнэндээ аюулгүй ажиллагаа  ч биш хуулиас дээгүүр эрх мэдэлтэй эзэд нь юм. Тэдний үйл ажиллагааг зогсоох акт тавьдаг, хэвлэл мэдээллээр шүүмжлэн, буруутгадаг, ард түмэн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Гэвч эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, олигархиудын бизнесийн үйл ажиллагаа саатсан нь үгүй. Өндөр, өндөр барилгууд сүндэрлүүлж, ашиглалтад орох зуураа гэм, зэмгүй иргэдийн амийг хөнөөж буй.

Барилгын дэргэдүүр өнгөрөхдөө толгойгоо дардаггүй хүн Улаанбаатарт үлдээгүй гэхэд эргэлзэхгүй байна. Өнөөдөр надад, танд амьд явах, Улаанбаатарын гудамжаар тайван алхах эрх чөлөө үлдсэнгүй. Хаанаас ямар төмөр унаад ирэх бол, оршин суугаа газарт минь гал, усны аюул тохиох вий, авто замын осолд өртөх вий гээд л... Үргэлжийн айдас, түгшүүртэй энэ хотод ажиллаж, амьдарч буй нийслэлчүүдийн "эрлэг” нь барилгын салбар болчихоод байна. Үлгэрт гардаг атгаалжин хар мангас нь барилгыг ашиглалтад оруулж буй гүйцэтгэгч, захиалагч компанийн эзэд болчихжээ. Энэ он гарсаар 18 хүн барилгын ослын улмаас хорвоог орхисон тухай харамсалтай мэдээллийг өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн.

Хэдхэн сарын дотор энэ тооны хүн зөвхөн барилгын ослоос болж хорвоог орхино гэдэг бол дэндүү тоо. Бусад шалтгаанаар эрэмдэг, зэрэмдэг болж, хорвоог орхиж байгаатай нь нийлүүлбэл бүр ч сэтгэл шимширмээр тоо гарна. Бидний хэдэн монголчууд цөөхүүлээ. Цөөхөн хэдхэн хүнийхээ амь насаар өөр хоорондоо наймаалцаж, дэнчигнэж, доог тохуу хийж буй олигархиудыг хэн шийтгэх вэ. Тэдэнд хэн хариуцлага тооцох юм бэ.
Монголын мэдээ
 
Х.Өнөржаргал

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

783 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex