Ерөнхий сайдын чихэр шиг үг ба Ерөнхийлөгчийн шахалт
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Төрийн ордонд хөл хөдөлгөөн нэмэгдэж, үйл явдлууд нэлээд өрнөв. Үүний хажуугаар сонгуулийн өмнөх монголын улс төр дуулиан, шуугиантай байна.
Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол энэ парламентын бүрэн эрх сунгагдана.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "чихэр” шиг үгс тухайн өдрөөс эхлээд олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байв. Харин өнгөрсөн долоо хоногт парламент эцэслэн баталснаар хэрэгжих боломжтой болж байна. Гэхдээ зарим нь нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх, иргэдэд олгох 200 мянган төгрөгт мөн л "босго тавьж” оруулж ирэв. Түүнчлэн ноолуурын ханш нэмэгдэж, шатахууны үнэ буураагүй байна. Энэ нь Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж байгааг хариулж байв.
Сэтгэгдэл байхгүй байна.