NPOST-ОНЦЛОХ ХҮН: Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр

0

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын тухай таван асуултыг хүргэж байна.

Таны хувьд Риогийн олимп амаргүй байсан болов уу. Тэр үеэ эргээд дурсвал? 

-Риогийн тухайд гурав дахь олимпдоо орох гэж байгаа гэдэг утгаараа маш их хичээж бэлдсэн. Харамсалтай нь ялагдсан. Миний хувьд тэр үед тамирчин хүний сэтгэл зүй ямар үед яах вэ гэдэг ойлголтыг маш сайн мэдэж, ойлгож авсан.

"Будапешт-2017” ДАШТ-д манай жүдочид урд өмнө гаргаж байгаагүй өндөр амжилтаа гаргасан. Манайхан өдөр болгон шахуу медаль авч байхад сэтгэл сайхан байсан биз?

-Анзаараад хараад байхад ямар нэг зүйл дээр алдаа, оноо заавал гардаг. 2016 он олимпийн жил байсан. Тухайн үед манайхан маш их бэлтгэл хийсэн. Харин 2017 он манайхны хувьд сэргэлтийн жил байж таарсан. Энэ ч утгаараа бэлтгэл сургуулилалт тохиромжтой орсон байх. Ер нь аливаа бэлтгэлийн үр дүн дараа нь гардаг л даа. Жижиг циклээр нь яривал хавар бэлтгэл сайн хийвэл намар, өвөл бэлтгэл сайн хийвэл зун нь үр дүн гардаг.

-Уучлаарай, хүнд асуулт байж магадгүй. Гэхдээ Та хэзээ барилдахаа болих бол?

-Хүн ялахаа больсон цагт л барилдахаа болино доо. Ингэж л бодож байна.

Та спортын салбараас "Чингис хаан” одон хүртсэн анхны тамирчин болсон. Бас л олон зүйл эргэцүүлж суусан байх?

-Олон жил спортод тууштай зүтгэснийг маань үнэлж өгч байна гэж ойлгосон. Монголын ард түмэнд Ерөнхийлөгчийн хэлсэн үг бий шүү дээ. Ямарч салбарт амжилт гаргасан хүнд энэ шагналыг өгнө гэж. Ер нь төрөөс өгч байгаа шагнал болгоны ард хариуцлага ирдэг.

Олимпийн аварга болсон арван жилийн ойн дээрээ ярилцлага өгсөн танд баярлалаа. Та манай уншигдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Би Монголынхоо ард түмэнд маш их баярлаж явдаг. Бас намайг өдий зэрэгт хүргэсэн аав ээж, эх эгч нартаа, найз нөхдөдөө, багш дасгалжуулагчиддаа, намайг дэмжиж ирсэн МЖБХ, мөн хайртай ханьдаа үр хүүхдүүддээ бүгдэд нь чинь сэтгэлээсээ баярлаж явдаг. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Бас Монголынхоо ард түмэнд санасан бүх сайхан зүйл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэсэн сайхан ерөөл хэлье дээ. 

 
Эх сурвалж: Үндэсний шуудан 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex