Оршин суугчид олон жил бохирын үнэрт хордож байна
Иргэдийн эрх ашгийг зөрчиж чанарын доголдолтой барилга барьсаар байгаа компаниудын талаар холбогдох төрийн байгууллагуудад гомдол гаргадаг хэдий ч тодорхой үр дүнд хүрдэггүй тул хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эрх бүхий албан тушаалтны сонорт хүргэхийг эрмэлзэх болсон. Иймээс энэ удаагийн сурвалжлагаа иргэдийн санал, хүсэлтийн дагуу барилгын асуудлыг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн VII хороо, Денверийн гудамж,12 А, Б байрны дэргэд, Шинэ баригдаж байгаа Үндсэний номын сан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд "Сант хаан” компанийн барьж буй барилгын сууриас бохир алдагдаж эхэлжээ. Мөн тус барилга нь өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, Нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, машины хар замыг нь нарийсган, өндөр барилга барих байшин хоорондын зай зөрчин, 16 давхар барилга барихад цонхны нарны тусгалыг бүрэн хааж барих гэж байгаад мөн сууринаас нь бохир алдагдаж оршин суугчдын эрүүл аюулгүй байдалд аж төрөх эрхийг нь зөрчиж байгаад оршин суугчид эсэргүүцлээ илэрxийлж байсан. Монгол Улсын барилгын хууль, норм стандартыг ноцтой зөрчин хүч түрэмгийлж байгаа бөгөөд үүний ард мөнгөтэй, эрх мэдэлтэй томчууд байна хэмээн иргэд хардаж, эсэргүүцэж буй.
Барилга барина гэдэг дурын мөнгөтэй хүний хийдэг ажил болжээ. Хэдэн айлын орон сууц, оффисын өндөр барилга барьж зараад мөнгө олж байвал хүүхдүүд тоглоомын талбай, автомашин, явган хүний замыг хаана уу, оршин суугчид нар эрхээ хязгаарлуулж харанхуй хана ширтэнэ үү тэдэнд ердөө хамаагүй.
НМХГ байж байгаад л соруулдаг юм, байж байгаад мэлийсэн юм болчихдог. 2015 оноос хойш одоог хүртэл 12 А,Б хоёр байрны оршин суугчид утуулсаар ирлээ. Дээрээс нь хоёр урсгалтай зам байсан, явган хүний замыг устгаад, хашаагаа наашаа сунгаад, одоо бүр машин ч зөрөх зайгүй боллоо. Энэ их ноцтой асуудал. Аюултай газар л амьдраад байна бид. Энд барилга барьж болохгүй. Энэ газрыг булуулаад, энэ барилгыг зогсоомоор байна” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.