Г.Эрдэнэчимэг: Монгол тан өвчнийг үндсээр нь эмчилдэг

0


 

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гурав дахь шатлалын эмнэлгүүдэд уламжлалт эмчилгээний тасаг нээгдээд удаж буй. Энэ удаа бид Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн эмчилгээ, үйлчилгээг сонирхож, тус тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, уламжлалт анагаахын тэргүүлэх зэрэгтэй их эмч Г.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

100 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН МОНГОЛ ЭМ, ТАНГААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА

-Аль ч эмнэлгээр орсон уламжлалт эмчилгээний тасаг нь хүн ихтэй угтдаг болжээ. Танай тасгийн хувьд ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Гол төлөв ямар хүмүүс үйлчлүүлж байна вэ?
-Манай тасгийн хувьд уламжлалт анагаахын хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээс гадна уламжлалт анагаахаар мэргэших, давтан сургалт явуулах материаллаг баазтай. Түүнээс гадна АШУҮИС-ийн Уламжлалт анагаах ухааны институттэй хамтран ажилладаг. Бид уламжлалт анагаахын оношлогооны аргууд болох асуух, үзэх /судас, шээс/ болон үндсэн дөрвөн анагаах арга буюу идээ ундаа, явдал мөр, эм, заслаар эмчлүүлэгчдэдээ үйлчилдэг.

Тухайлбал, идээ ундаа гэдэг нь эмчлүүлэгчийн бие махбодын онцлог, өвчин эмгэгийн шалтгаан зэргээс хамаарч, хоол хүнсийг нь зохицуулах эмчилгээ юм. Явдал мөр нь тухайн эмчлүүлэгчийн биеийн хөдөлгөөн болон үйлдлээр эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж, анагаах арга юм. Харин эм нь ургамал, амьтан, эрдсийн гаралтай 100 гаруй нэр төрлийн монгол эм тангаар үйлчилж байна. Засал нь өвчин эмгэгийн онцлогоос хамаарч, янз бүрийн гар заслаар анагаах арга бөгөөд ширүүн болон зөөлөн засал гэж үндсэн хоёр төрөл бий.

-Хүмүүс гол төлөв бариа засал, бумба, зүү эмчилгээнд хамрагдаж байгаа харагддаг. Эдгээр эмчилгээ нь ширүүн засалд орох уу?
-Ширүүн засалд нь манайхны сайн мэдэх хануур, төөнө , зүү засал орно. Зүү эмчилгээ нь дотроо биеийн, гарын, чихний, усан, гурвалжин, цахилгаан, соронзон зүү гээд дотроо олон төрөл. Мөн рашаан заслууд орно. Энэ нь дотроо таван рашаан, шар сүүний, халгайн рашаан засал гээд олон янз. Бариа засал орно. Мөн дотроо зөөлөн, халуун тосон, сүүн, шөлөн, шар сүүн бариа гээд олон хуваагддаг. Зөөлөн засалд нь халуун, хүйтэн жин тавих засал орно. Мөн соруул засал, самнах засал орно. Биеийн тамир эмчилгээнд хийн дасгал, өвдөлт намдаах дасгалууд орно. Тэгээд дараа нь физик эмчилгээг дурьдаж болно. Эдгээр эмчилгээнд манайхан ихэвчлэн хамрагддаг.

-Идээний дээд нь ширгээсэн ус, эмчилгээний дээд нь бариа засал гэж ярьдаг. Энэ их учиртай хэлсэн үг байх. Мөн уламжлалт эмчилгээг монгол хүний биед их зохицдог, амархан засал авдаг гэж ярьдаг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжлийн түүхийг бичнэ гэвэл нэг номонд багтахгүй гэдэг шүү дээ. Тиймээс уламжлалт эмчилгээний ач холбогдлын талаар мөн олон зүйлийг ярих хэрэгтэй болно. Монголчууд эртнээс хануур, төөнүүр, зүү тэргүүтэй засал эмчилгээг хийж байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь монголчуудын бие махбодод дасан зохицсон эмчилгээний гол аргын нэг болон хөгжсөөр ирсэн юм.

Тэр утгаараа эмийн бус эмчилгээг эрхэмлэх болсон өнөө үед уламжлалт эмчилгээг ялангуяа бариа засал эмчилгээний ач холбогдлыг хүмүүс их ойлгодог болжээ. Манай тасгийн хувьд гэхэд л байнга үйлчлүүлэгч олонтой байдаг. Манай тасгаар гол төлөв тулгуур эрхтний эмгэгтэй хүмүүс зонхилон үйлчлүүлдэг. Тухайлбал, насжилтын өвчин гэгддэг өвдөгний үений ясжилт, шохойжилт, хөдөлгөөний дутагдлаас үүссэн хөшилт, суудлын мэдрэлийн эмгэгтэй болон нурууны гэмтлийн дараах өвдөлттэй хүмүүс их ханддаг.

БАРИА ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ЭРҮҮЛ ХҮНД Ч ТУСТАЙ

-Бариа заслын эмчилгээг хүмүүс олон давуу талтай гэдэг. Зарим нь өрнийн анагаахын эмчилгээтэй хослуулан зөв хэрэглэвэл ямар ч өвчнийг анагаах увдистай гэж ярьдаг. Энэ эмчилгээний давуу талуудаас та дурдаач?
-Бариа заслын эмчилгээний давуу тал гэвэл олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, арьсыг цоолж гэмтээдэггүй учраас эмчлүүлэгчдэд өвдөлт зовуургүй байхаас гадна халдвар дамжихаас сэргийлэгдсэн, хүний биеийн өөрийнх нь нөхөн төлжүүлэх чадвар дээр үндэслэгдэн хийгддэг, бие организмын эд, эсийг сэргээж, яс, үе булчин шөрмөсийн үйл ажиллагаа, хий цусны гүйдлийг сайжруулан үйлчилдэг, эмчилгээний үр дүн нь богино хугацаанд гардаг гаж нөлөөгүй эмчилгээний арга юм. Харин өрнийн анагаахын эмчилгээ нь тухайн өвчний хурц үе шатанд нь эмгэг жам, эмнэлзүйн илрэлээс шалтгаалсан эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд намжмал үед нь бариа засал эмчилгээтэй хослуулан эмчлэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.

-Улирлын онцлогоос шалтгаалаад дархлаа нь суларсан, ядарч сульдсан хүн цөөнгүй байна. Хаврын ядаргаанд сайн гээд уламжлалт эмчилгээ, сонирхож байгаа хүн ч олон байна. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Уламжлалт эмчилгээ, тэр дундаа бариа заслын эмчилгээ нь алжаал ядаргаа тайлж, хүч тэнхээ сэлбэнэ.Биеийн чилээ гаргаж, ажиллах чадварыг дээшлүүлнэ. Мөн бие махбодын дархлалын тогтолцоог идэвхжүүлж, өвчнөөс сэргийлнэ. Тиймээс зөвхөн өвчтөнд төдийгүй эрүүл хүнд ч тустай эмчилгээний арга. Бариа засал нь зовуур шаналгааг арилгаж, сэтгэл санааг тайвшруулна гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлээд, шаардлагатай тусламж үйлчилгээг авах хэрэгтэй гэж зөвлөх байна.

ЭМЧИЛГЭЭНИЙ ЯВЦАД ДААРЧ БОЛОХГҮЙ

-Зарим хүн бие их сулардаг, хууч өвчин сэдэрдэг гээд эмчилгээнээс татгалздаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Эмчилгээ хийлгэх үед витаминлаг хоол хүнс хэрэглэх, аль болох тайван байж хоол ундаар өөрийгөө тордох хэрэгтэй. Эмчилгээний үед болон дараа нь тодорхой хэмжээгээр гам барих хэрэгтэй. Ямар ч эмчилгээний үед барих хамгийн эхний зарчим бол архи ууж болохгүй, даарч хөрч болохгүй гэхчлэн олон зүйл бий. Эмчилгээ дууссаны дараа тодорхой хугацаагаар гамаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Эмчилгээний үед хөлс гарахаар хүмүүс ядраад байна гэж ойлгодог. Уг нь бол арга билэг нь тэнцвэржиж, бие нь тавраад, биед байгаа хорт зүйлс хөлсөөр дамжин гарч байгаа хэрэг юм. Зарим уламжлалт эмчилгээний үр дүн харьцангуй аажимдаа 1-2 сарын дараа гарах тохиолдол байдаг.

-Манайхан бариа засал гэж хошуураад тан уухаас бас нэлээд татгалзах юм. Тан уух явцад ямар дэглэм баримтлах вэ. Мөн ямар хугацаатай уувал курс эмчилгээ болох вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч?
-Монгол эмийн үйлчилгээг ядаж 21 хоног, эсвэл гурван сар ууж байж үр дүн гардаг. Гэтэл зарим хүн үүнийг мэдэхгүйгээсээ болж, эсвэл өвчний зовуур шаналгаанаасаа болоод европ эмчилгээний эм уугаад тангаа орхичихдог. Ер нь монгол эм бүх өвчнийг сэдрээж гаргаад түүнийгээ ор үндэсгүй биеэс хөөдөг учраас ийм зовуурууд илэрдэг. Өөрөөр хэлбэл, монгол тан бүх өвчнийг үндсээр нь эмчилдэг гэсэн үг. Монгол эм танг өрнийн анагаахын эмтэй хольж хэрэглэхгүй байвал дээр. Үнэхээр өндөр даралттай бол яаралтай эмчилгээнд эмээ уулгүй яахав. Харин бусад тохиолдолд болж өгвөл дагнаж хэрэглэвэл үр дүнгээ илүү өгнө. Зарим хүн нэг удаа эмчилгээ хийлгээд овоо сайхан болчхоод, дахиж үзүүлэх хугацаандаа ирэлгүй явсаар байгаад хоёр, гурван жилийн дараа нөгөө өвчнөө хүндрүүлээд, дахиулчхаад ирдэг.

-Танай тасагт 100 гаруй нэр төрлийн монгол эм тангаар үйлчилдэг гэсэн. Эдгээр эм тангийн түүхий эдийг хаанаас авдаг вэ. Монголд хэд нь ургаж байна вэ?
-Манай эмнэлэг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн дэргэдэх эмийн үйлдвэртэй гэрээтэй ажилладаг. Энэ эмийн үйлдвэр нь эмийн түүхий эдээ Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг улсаас авчирдаг. Мөн дотооддоо үйлдвэрлэдэг. Монгол орны ой тайга, байгалийн үзэсгэлэнт газруудаар хүний эрүүл мэндэд тустай олон эмийн ургамал ургадаг. Харин сүүлийн үед байгаль дээрх эмийн ургамлын нөөц багассан учир манайд ургах боломжтой ургамлуудаа Булган аймгийн Дашинчилин суманд тариалж байгаа. Уг тариаланд гүргүм, чихэр өвс, хэрээн нүдэн, ногтруу өвс, нангиад махирс, шар буурцаг, голт бор зэргийг нутагшуулан, тарималжуулсан. Мөн ховордсон нарийн навчит ургамал болох жигд , урт навчит батраш, эмийн хумсан цэцэг, чихэр өвс, чацаргана, үнэгэн сүүлхэй лидэр зэргийг үйлдвэрлэлийн хэмжээнд тарьж байна.

Э.Бэрцэцэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex