ХОВДЧУУДЫН МЭДЭХ АДЬШАА
Энэ эрхмийг Ховдод танихгүй, мэдэхгүй хүн тун ховор. Ховд нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө гарт баригдаж, нүдэнд харагдах бодит хувь нэмэр оруулсан, бүтээлч улстөрч гэдгээр нь бүгд мэднэ. Ховд нутгаас гаралтай томоохон улстөрч, бизнесменүүдээс нутагтаа хамгийн элэгтэй, хамгийн их хөрөнгө оруулалт оруулсан хүн бол Адьшаа гэхэд хэн ч үгүйсгэхгүй, бас хэн ч барьцаж зарга үүсгэхгүй.
1996 оноос хойш Ховд хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн хэн нь ч гишүүн байхдаа ч тэр, гишүүнээр сонгогдоогүй өнжсөн жилүүддээ ч гэсэн өнөөдрийг хүртэл Адьшаа шиг нутгийнхаа хөгжил дэвшил, нутаг нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө түүнтэй мөр зэрэгцэх хэмжээнд ажиллаж чадаагүй, бүтээж чадаагүй гэдгийг энд дурдаж бас онцлох ёстой. Гэхдээ тэрээр хийсэн бүтээснээ тэр бүр хэвлэл мэдээлэл, цахим хуудас ашиглан нийтэд зарлаад байдаг "жижиг” зангүй учраас зарим иргэд мэдээлэл багатай байхыг ч үгүйсгэхгүй.
Адьшаагийн намтарт түүнийг гадаадад сургууль соёл төгссөн, хэл устай, эцэг эх нь сайд, дарга байсан гэх бичвэр үгүй. Эцэг, эх нь монголын тал нутгийн эгэл жирийн малчин ардууд байсан гэдэг. Түүний бага нас малчин хүүхдүүдийн адил жинэхэн монгол ахуйд өнгөрсөн ба өөрийнх нь брэнд болсон, амжилт олсон олон сайн чанараа тэрээр дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудаас бус зөвхөн нүүдэлчний амьдрал, малчны гэр бүлээс л олж нөхөрөлжээ. Тухайлбал, Уламжлалт нүүдэлчдийн монгол ахуй түүнийг:
- Үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдлэх;
- Эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзэлтэй байх;
- Алсыг харсан холч ухаантай, тэсвэр тэвчээртэй байх;
- Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг эрхэмлэх;
- Бусдад дэм тустай явах, аминч, бэртэгчин зан, хувиа бодсон явцуу сэтгэлээс хэзээд ангид байх;
- Шударга үнэн ч байх, бялдуучлалд нүүр өгөхгүй байх;
- Хэлсэн, санасандаа заавал хүрдэг байх;
- Биеийн амрыг харах, бэлэнчлэхээс үргэлжид татгалзах, цуцалтгүй хөдөлмөрийн үр дүнгээр л амжилтад хүрэхийг эрхэм болгох зэрэг түүнийг улс төр, хууль, бизнессийн салбарт амжилт олоход нь хөтөлсөн чухал характерыг төлөвшүүлсэн ба одоо ч түүнд тусласаар байна.
Өнөөдрийн монголын улс төрд жинхэнэ эрх ашиг нь эх орон, ард түмний төлөө цохилох зүрхтэй улстөрчид ус агаар мэт дутагдаж байна. Монголын тусгаар тогтнолын хамгийн эгзэгтэй цаг үед Монгол төрийн язгуур эрх ашгийн үндсэн дархлаа, авралын бурхад нь монгол удирдагчдын эх орныхоо төлөө цохилох чин сэтгэл зүрх болж байсан гэдгийг түүх өгүүлдэг. Эх орон, элгэн түмнээ гэх сэтгэл дутмаг хүн гадаадын хэчнээн сургууль төгсөөд ч Монголыг өөрчилдөггүй зөвхөн өөрсдийгөө л "өөрчилдөг” гэдгийг өнөөгийн зарим улстөрчдийн улсын сан хөмрөг, ард түмний баялаг руу шунасан, гуйвчуулсан үйлдэл бүрэн илчилж, бас нотолж байна. Харин улс орныхоо дотоод нөхцөл байдлыг соргогоор мэдэрдэг, ард түмнийхээ амьдрал ахуйг нарийн судалж мэдсэн, тал бүрийн мэдлэгтэй, туршлагатай улстөрчид л Монголыг хөгжүүлэх зөв бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадна гэдэг нь эргэлзээгүй зүйл. Ийм шалгуурыг хангасан улстөрч манай улсад маш цөөн бөгөөд тэдний нэгэн Адьшаа юм. Тэр гэрээ ч зассан, бас биеэ ч зассан!. Яг одоо тэрээр төрөө засах ид насан дээрээ яваа.Түүний улс төрийн гол амбиц нь ард түмэндээ тус болоход л оршдог ба төр-иргэний хооронд маш сайн холбогч байж чадах улстөрч гэдгийг нь улс төрийнх нь амьдрал бүрэн нотолдог.
Монголын улс төрд ахмад, идэр, залуу үеийн холбоо үргэлж хадгалагдаж байх учиртай. Уламжлал нь ч тийм юм. Энэ шүтэн барилдлагыг хангахгүй бол төрийн бодлого ухаалаг байж чадахгүйн ойлгомжтой. Чухам яагаад гэж асуувал хариулт нь энгийн бас логик сайтай. Монголын парламентэд шинэ залуу улстөрчид дийлэнх, олонх болбол тэдний туршлага, мэдлэг дутах нь гарцаагүй. Харин цөөн тооны ахмад хүн, идэр насныхан зонхилж, зохих хэмжээнд залуучууд орж ирж байж л төрийн үйл ажиллагаа хэм тэгш явагдана. Улс төр гэдэг бол асуудлыг углуургатай харах, улс төрийн бодлогын давхар оньсыг зөв мултлах, хийг нь гаргаж сэтгэх ухаан юм. Үүнийг залуус бүрэн төгс хийхэд тэдний ажил амьдралынх нь туршлага дутагдах нь мэдээж. Харин дөчөөс дээш насны хүн төлөвшиж, бүх асуудалд ухаалаг, жинтэй хандаж эхэлдэг. Тиймээс төрд идэр насныхан зонхилсноор төрийн үйл ажиллагаа зохистой болно. Өнөөгийн Монголын улс төрийн гол тоглогчид 50 дээш насных нь буюу 1960-аад оны улстөрчид байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дурдаж болно. Түүний улс төрийн зарим ухаалаг нүүдлүүд дэлхийд гайхагдаж байна шүү дээ!
Адьшаагийн намтарт бичигдсэн карьерын шатлалууд нь түүнийг эрх зүй, эдийн засгийн аюулгүй байдлын талаар практик мэдлэг өндөртэй, төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах, амьдралд хэрэгжих хууль тогтоомж санаачилан боловсруулах туршлага бий гэдгийг харуулдаг. Тухайлбал тэрээр Прокурорын байгууллагад мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл "Хууль ёс” сэтгүүлд хариуцлагатай нарийн бичгийн дарга, мөн ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, хэлтсийн дарга, Зам, тээврийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан ба 2017 оноос Монголын Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
Яг өнөөдрийн хувьд үндэсний язгуур эрх ашгаа дээдэлдэг сонгогч бүрийн зөв сонголт, монголын эрх ашгийн төлөө цохилох зүрхтэй, гэрээ зассан, биеэ зассан, эх оронч улстөрчид байх ёстой. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний саналаа өгөх нэр дэвшигч бас "ЯЛАГЧ” нь УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшигч Ширнэнбаньдын АДЬШАА байх болно.
ДОКТОР Ж.БАТМОНГОЛ
Сэтгэгдэл байхгүй байна.