Хамгийн өндөр боловсролтой нэр дэвшигч
УИХ-ын сонгуулийн Сүхбаатар, Багануур дүүргийн 59 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатарын сонгуулийн сурталчилгаа амжилттай үргэлжилж байна.
Тэрээр Гадаад явдлын яаманд мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшиж, Байгаль Орчны Яам болон Барилга, Хот Байгуулалтын Яамыг удирдан сайдаар ажиллаж байснаас нь түүнийг ямар чадварлаг төрийн түшээ, манлайлагч болохыг хялбархан мэдэж болно. Намынхан нь түүнийг өндөр боловсролтой,оюунлаг хэмээн дүгнэдэг. Төрийн албанд 20 гаруй жил ажилласан тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Монголд төрд хэрэгтэй мэргэшсэн, шилдэг дипломатч мэргэжилтнүүдийн нэг хэмээн сонгогч олон нь үнэлж буй билээ.
Д.Цогтбаатар барилга хот байгуулалтын сайдын албыг найман сарын хугацаанд хашсан энэ богино хугацаанд Засгийн газраас бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор "Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь олон иргэдийн сэтгэлд нийцсэн иргэндээ наалдсан сайн хөтөлбөр болж чадсан. Багануур дүүргийн иргэдийн хувьд ч Түрээсийн орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг тэрээр уулзалтынхаа үеэр онцлон хэлж байлаа. Нэр дэвшигч Д.Цогтбаатарыг ахмадууд хувь хүн талаасаа их эрдэм мэдлэгтэй, боловсролтой хүү юм хэмээн үнэлж духан дээр амжилт хүсээд үнсэх нь түүнийг нэр дэвшигчдээс хамгийн өндөр боловсролтой нь гэдгийг илтгэнэ.
Түүний гаргууд сайн хийдэг зүйл
Тэвчээр.Тэвчээртэй шинжээрээ бүх хүний өмнө гарахгүй ч их олон хүний урд гишгэж байгаа гэж тэрээр үздэг. Ялангуяа залуучууд шууд л амжилтанд хүрч, богино хугацаанд зорилгодоо хүрэх гээд улайран дайрдаг. Гэвч бүх зүйл хүслээр болохгүй нь элбэг. Тийм үед тууштай, шантралгүй байж, хамгийн гол нь өөрийгөө сайн бэлдэх нь чухал. Өглөө хурдан болоосой гээд хэчнээн их хүсэвч нар гардаг цагтаа л гарж, өглөө болдгоороо л болдог. Сэтгэл хөдлөлөө дарж, элдэв зүйлд баясаж догдлолгүй, тэвчээртэй байж ажлуудаа ахиулдаг гэж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
Чамгүй чадварлаг тогооч
Тэрээр Австралид оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар хагас цагийн ажил хийж, гэртээ ихэвчлэн хоол хийдэг байжээ. Гэрийнхэн нь түүнийг хийсэн хоолыг , амтархан иддэг гэнэ. Гэхдээ хоол хийхдээ уламжлалт орцоор биш, бодож байгаад л байгаа зүйлсээ хольж, холион бантан шиг, өвөрмөц хоол хийдэг байжээ.
Түүний амьдралдаа баримталдаг зарчим
Түүний аавын "Ажилсаг бай” гэж байнга хэлдэг байсан нь Д.Цогтбаатарын байнга баримталдаг зарчим болж тогтсон. Түүний аав минь их ажилсаг, зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг хүн байсан юм. Бүтэхгүй байсан ч ажиллаад л байвал бүтдэг л юм гэсэн санааг хүүгийнхээ толгойнд бат суулгаж өгчээ.
Д.Цогтбаатарын талаар ХЭН, ЮУ хэлэв?
УИХ-ын гишүүн асан Т.Ганди: Д.Цогтбаатарыг бол манай намын сор болсон, манай намын уураг татхи болсон залуучуудын нэг гэж үнэлдэг. Төрийн бодлогыг мэргэшсэн, туршлагатай хүмүүс авч явах ёстой. Нэг үгээр хэлбэл, хөгжлийн загвар болсон галт тэргийг яг л ийм чадвартай, оюунлаг хүмүүс удирдах ёстой. Зарим хүмүүс галт тэргэнд суучихаад жолоодлогогүй хаяад явж байна. Улс орны маань хөгжлийн бодлогыг эзэнгүй хаяад явж байна. Зарим нь андуурч, өөр галт тэргэнд сууж байна. Тийм учраас тогтвортой үйл ажиллагааг мэдлэг, чадвараараа авч явах галт тэрэгний зүтгүүрийн толгойд манай Д.Цогтбаатар шиг залуучууд хэрэгтэй байна.
Д.Цогтбаатар оюунлагаасаа гадна хүнлэг хүн. Монголын төрд өнөөдөр хүнлэг улстөрчид хэрэгтэй байна. Нийгмийн амьдралаа халууны шил шиг мэдэрч ажиллах ёстой. Тийм хүмүүсийн нэг нь Д.Цогтбаатар мөн.
Ерөнхий сайд асан С.Батболд: Д.Цогтбаатар шиг хүмүүс улс нийгэм ийм хүндрэлтэй байгаа үед гарцаагүй хэрэгтэй. 2008-2012 онд Д.Цогтбаатар сайд бид хоёр нэг баг болж Засгийн газарт ажиллаж байхад амаргүй цаг үе байсан уу гэвэл байсан. Энэ удаагийн сонгуульд МАН ажил хийх мэдлэг чадвар, туршлагатай ахмад үе болон эрч хүчтэй, мэдлэг чадвартай дунд, залуу үеийг хослуулан нэр дэвшүүлсэн. Яг ийм нэр дэвшилт манай Сүхбаатар дүүрэгт байгаа. Манай намын хамгийн шилдэг, өндөр мэдлэг, чадвартай боловсролтой нэр дэвшигчид маань 59 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Энэ хямрал, хүнд хэцүү байдлаас биднийг сэтгэлийн хөөрлөөр ярьсан, уран, сайхан үг гаргахгүй. Харин зөв бодлого боловсруулдаг, хэрэгжүүлдэг, хийдэг хүмүүс хэрэгтэй. Би Д.Цогтбаатар даргыг туршлагатай, чадвартайг мэднэ. Тэр аливаа асуудалд бодитойгоор хандаж, судалгаа шинжилгээ хийж, түүнийхээ үндсэн дээр дүгнэлт хийж, шийдвэрлэх гарцыг олдог. Тийм учраас Д.Цогтбаатар шиг хүмүүс улс нийгэм ийм хүндрэлтэй байгаа үед гарцаагүй хэрэгтэй байгаа юм.
ЗАЛУУЧУУД Д.ЦОГТБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Дуучин Б.Амархүү: Залуу хүмүүсээ маш их дэмждэг учраас би ч бас Д.Цогтбаатар ахад итгэж, баярлаж явдаг. Үнэндээ залуу уран бүтээлч, тамирчид гадаадад явж, улс орныхоо нэрийг гаргахад маш олон асуудал гардаг. Эдгээрийн нэг нь бичиг баримт, визний асуудал. Тэр бүх асуудлыг бүрэн өөр дээрээ үүрч, шийдэж өгч чаддаг Д.Цогтбаатар ах маань Монголын маш олон залуусыг гадаадад олимпиад, олон улсын тэмцээнд оролцоход бичиг баримтын асуудлыг шийдээд, ногоон пасспорт гаргаж өгч байсан. Энэ утгаараа залуу хүмүүсээ маш их дэмждэг. Тийм учраас би ч бас Д.Цогтбаатар ахад итгэж, баярлаж явдаг.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди: Д.Цогтбаатар бол төрийн өндөр албанд бэлтгэгдсэн хүн Монголын төрд өндөр боловсролтой залуус ус агаар мэт хэрэгтэй байна. Миний мэдэх шинэ цагийн маш өндөр боловсролтой, шижигнэсэн залуусын нэг нь яах аргагүй Д.Цогтбаатар. Д.Цогтбаатар миний гадаад бодлогын зөвлөх, төрийн сайдаар ажиллаж байсан, төрийн албаны дадлага туршлага сайтай, багаар ажиллах чадвартай, төрийн хүний ноён нуруутай, төрийн өндөр албанд зүтгэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн юм. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгогчид Д.Цогтбаатарыг өөрсдийнхөө элч төлөөлөгчөөр УИХ-д сонгоосой гэж эрхэмлэн хүсч байна. Хууль хэлэлцэн батлах, олон улсын гэрээ соёрхон батлах, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих зэрэг УИХ үндсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн сайдаар ажиллаж байсан, олон улсын хуульч Д.Цогтбаатар сонгогчдынхоо итгэлийг бүрэн дааж, сайн ажиллаж чадна гэж итгэж болно. Д.Цогтбаатар хүний мөс, хүн чанар сайтай, илүү дутуу зангүй, хүнийхээ хувьд их зөв хүн.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН 59-Р ТОЙРОГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ ДАМДИНЫ ЦОГТБААТАРЫН СОНГУУЛИЙН ШТАБ
Сэтгэгдэл байхгүй байна.