Захирагч Ч.Чимидсүрэнг согтуу байсан хэмээн гүтгэсэндээ уучлалт хүслээ
"Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэнтэй холбоотой бичлэгийг интернэт орчин буюу Facebook, Twitter зарим нэгэн сайтуудаар тавигдсан байгаа. Тухайн бичлэг дээр "Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнг согтуу хэмээн гүтгэсэн эрхэм буюу "Алтанбулаг” ХЧБ-ийн хөрөнгө оруулагч "Эх угсаа” ХХК-ын захирал Ачит-Эрдэнэ бүсийн захирагч Ч.Чимидсүрэнгээс хэвлэл мэдээллийнхэний өмнө хариуцлагатайгаар уучлалт гуйлаа. Тухайн өдөр буюу 2014.06.22 нээлтийн үйл ажиллагааны үеэр тус бүсийн захирагч Ч.Чимидсүрэн, хөрөнгө оруулагч "Эх угсаа” ХХК-ийн захирал Ачит-Эрдэнэ нарын хооронд үл ойлголцол үүссэн байна. Энэ үйл явцыг тэнд байсан иргэд гар утсаар бичлэг хийж, олон нийтийн сүлжээ сайтуудаар санаатайгаар түгээсэн байна.Тэгвэл "Эх угсаа” ХХК-ийн захирал Ачит-Эрдэнэ хэлэхдээ: "Тус маргаан нь "Алтанбулаг” чөлөөт бүс дээр зохиогдсон зохион байгуулалттай холбоотой байсан бөгөөд тухайн үед захирагч Ч.Чимидсүрэн согтуу биш байсныг мэдээд маргаан болсноос хойш цаг гарангын дараа би захирагчаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн” гэлээ.Мөн энэ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтангуудаас хүслээ.