Бээжинд “COVID-19”-ийн дэгдэлтийг хяналтдаа авсан гэж мэдээлж байгаа ч хязгаарлалтаа чангатгаж байна
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод "COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол буурсан байна. Дэгдэлтийг хяналтдаа авсан, халдварын шинэ тохиолдол ирэх өдрүүдэд ч буурна гэж албаныхан мэдэгдээд байна. Хэдий тийм боловч Бээжин хот хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгасаар байна. БНХАУ-ын хоёр нисэх буудал дотоодын 800 гаруй нислэгээ баасан гарагийн өглөө цуцаллаа.
ОХУ-д "COVID-19”-ийн халдварын тохиолдол 7.7 мянгаар нэмэгджээ. ОХУ-д шинэ төрлийн "коронавирус”-ийн улмаас 7.6 мянган хүн эндсэнээс 500 нь эмнэлгийн ажилтан байна.
- Япон улс дотоодын аялал жуулчлалтай холбоотой хязгаарлалтаа цуцаллаа. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Вьетнам, Тайланд, Австрали болон Шинэ Зеландаас жуулчин хүлээж авах асуудлыг судалж байгаагаа мэдэгджээ.
- Хонгконгт "Disneyland” таван сарын дараа эргэн үүдээ нээгээд байна.
- Мөн Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев "COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдлоо.
- Энэтхэгт халдварын тохиолдол 13.8 мянгаар нэмэгдсэн бол Бразилд 17.8 мянгаар нэмэгдэж, нэг сая дөхөөд байна.
- АНУ-ын Техас мужид халдварын тохиолдол 3.6 хувиар буюу өмнө нь байгаагүй өндөр хурдаар нэмэгдлээ. Флоридад халдварын шинэ тохиолдол хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.
Цар тахлаас үүдэн сургуулиуд түр хаасны улмаас нийт 10 их наяд ам.долларын боломжит орлогоо алдах магадлалтай гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Хөл хорионы улмаас дөрөвдүгээр сард буюу оргил үед 1.6 тэрбум оюутан хичээлдээ явж чадахгүй болжээ. Цар тахал өрхүүдийн орлогод сөргөөр нөлөөлсний улмаас долоон сая сурагч сургууль завсардсан байх магадлалтай байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ирэх оны эцэс гэхэд "COVID-19”-ийн эсрэг хоёр тэрбум тун вакцин гарган авна гэж найдаж байгаагаа мэдээлсэн юм.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 8.5 сая, эндсэн 455 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.5 сая давжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.