Ван И ширэнгийн хуулийг эсэргүүцэхийг ШХАБ-д уриалжээ

0

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгийн хуулийг сөрж зогсохыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад уриалжээ.

Энэ онд НҮБ үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү олон улсын байгууллагад үндэслэн дэлхийн дэг журмыг сахиулах нь бүх улс орны нэгдмэл байр суурь юм гэдгийг Ван И Москва хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ.

"Харамсалтай нь дэлхийн том гүрэн болсон АНУ өөрсдийгөө хамгийн чухал гэж үзэх "America First” бодлогоо тууштай баримталсаар байна. Тэд дангаар хэрэгжүүлэх чиг шугамыг баримталж, гэрээнүүдээсээ гарч, зүйл заалтуудыг нь зөрчиж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа татгалзаад зогсохгүй бусад улс орны үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах янз бүрийн үндэслэлүүдийг бий болгох арга замыг эрэлхийлж байна. АНУ дэлхийн нийтийн хэв журмыг хамгийн гол эвдэгч нь болжээ" хэмээн Ван И цохон тэмдэглэв. 

Үүнтэй холбогдуулан ШХАБ олон талт зарчмыг дэмжиж, НҮБ-д суурилсан олон улсын эрх зүйн тогтолцоогоо хамгаалах ёстой гэдгийг Ван И тэрбээр цохон дурджээ. "Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгийн хуульд дэлхий дахиныг татан оруулах харгис, хүчний бодлогыг ШХАБ тууштай сөрөн зогсох ёстой” хэмээн тэрбээр хэлсэн байна.  

Өнгөт хувьсгалууд

ШХАБ-ын орнууд дотоод бодлогодоо гадны хүчийг хөндлөнгөөс оролцоход нь саад учруулж, өнгөт хувьсгал гарахыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэж Ван И мөн үзэж байна.

"ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтдаг орнуудын дотоод бодлогод гадны хүчнүүд хөндлөнгөөс оролцохоо зогсоож байгаагүй бөгөөд иймэрхүү оролцоог эсэргүүцэх нь бидэнд тулгарч буй нийтлэг асуудал юм. Улс орныхоо дотоод хэрэгт гадны хүчнийг оролцуулахыг бид зөвшөөрөх ёсгүй. ШХАБ-д оролцогч орнууд хүчин чармайлтаа нэгтгэснээр л хүч хөдөлмөрөөрөө олж авсан тогтвортой байдлаа үр дүнтэй хадгалан авч чадах юм. Үндэсний бодит байдалд нийцсэн хөгжлийн замаа сонгож, улс төрийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангахдаа бид бие биенээ тууштай дэмжих ёстой” хэмээн Ван И цохон тэмдэглэжээ.

Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагаа

Коронавирусний цар тахалтай тэмцэх хамтын механизмуудыг хэрэгжүүлсээр байхыг Ван И ШХАБ-ын орнуудад уриалжээ. Энэ хүрээнд Хятад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэв. 

"Хятад улс цар тахалтай тэмцэхдээ бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Бид хил орчмын бүс нутгуудад урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтын механизмуудыг бий болгохыг дэмжихэд бэлэн. Коронавирусний халдварт өвчний тархалттай хамтран тэмцэх нийтлэг чиг шугамаа баримталж, асуудлыг улстөржүүлэх, нэр зүүхийг эсэргүүцэхэд нь бид олон улсын хамтын нийгэмлэгт тус дөхөм болох хэрэгтэй” хэмээн Ван И мэдэгджээ.

Хятад улс коронавирусний вакциныг гарган авч, хэрэглэж эхэлсний дараа ШХАБ-ын гишүүн орнуудын хэрэгцээнд бид хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна гэж Ван И ярив. 

ШХАБ-ын гишүүн орнууды Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан Москва хотод энэ сарын 9-10-ны хооронд болжээ. ШХАБ-ын бүрэлдэхүүнд ОХУ, Энэтхэг, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Пакистан, Тажикистан, Укбекистан улс багтдаг бол ажиглагч орнууд нь Монгол, Иран, Афганистан, Беларусь улс юм. Харин Армени, Азербайжан, Камбож, Непал, Турк, Шри-Ланка улсууд ШХАБ-ын яриа хэлэлцээний асуудлаарх түншийн статустай аж.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex