Эрчүүдийн эрүүл мэндэд халтай шинж тэмдэгүүд

0

Эрчүүд бид өөрийн төмөр хүлгээ өвөл, зундаа бүтэн оношилгоонд оруулдаг ч, төрсөн биедээ урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ жилдээ нэг удаа хийх талаар төсөөлөл ч үгүй явдаг гэвэл дэгсдэхгүй. Бид эмнэлэгт очих шаардлагатай болвол тэр нь ойр тойрныхон өвдсөн, эсвэл эхнэр төрсөн, үгүй бол өвчний зовиур амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлж, хүндэрсэн эсвэл хүчтэй өвдөлт мэдэрсэн үе байх нь элбэг.
Тиймээс та болон таны гэр бүлийн гишүүн, найз нөхдөд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Өвөрмөц батга, арьсны өөрчлөлт Таны нүүр эсвэл биеийн тань аль нэг хэсэгт батга гарсан уу? Тэрхүү батганы өнгө, дүрсийг нь та ажиглаж байв уу? Та өөрийн болон гэр бүлийн хүмүүсийн арьсыг хянаж байх хэрэгтэй. Эдгэрэхгүй байгаа шарх болон арьсанд өөрчлөлттэй хэсгийг анхаарч мэдснээр халдвар, хорт хавдрын шинж тэмдгүүдийг эрт илрүүлж эмчлэх боломжтой.

Их хурхирч унтдаг болох: Та өөрийнхөө хурхиралтандаа сэрдэг үү? эсвэл таны гэр бүлийн нэг гишүүн бусдыг шөнө сэрээх хүртэл хүчтэй хурхирч байна уу? Тэгвэл ингэж хурхирах нь унтаж байх үед амьсгал тасалдаж байж болзошгүй юм. Нойрон дунд амьсгал тасалдах үед хүн сэрдэг бөгөөд үүнээс болж өдрийн цагаар бие сульдах, даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний шигдээс үүсэх, тархинд цус харвах гэх мэт аюул дагуулна. Хэрвээ унтаж буй байрлалаа өөрчлөхөд хурхирахаа зогсохгүй бол мэргэжлийн эмч, мэргэжилтэнд хандаж тохирсон оношлогоогоо хийлгээрэй.

Ходоод гэдэс хямрах: Гэдэс хямрах нь ихэвчлэн буруу хооллолттой байх боловч ч зарим үед бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын шинж байдаг. Хэрвээ танд цустай хүндрэх, огцом жин алдах, чихэлдсэн мэдрэмж авах, хий дүүрэх гэх мэт шинж тэмдэг ажиглагдвал гэдсэнд түгжрэл үүссэн байх магадлалтай. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чухал байдаг боловч дурангийн шинжилгээнд орох хүн бүрт хэцүү байдаг. Гэсэн хэдий ч мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хандах цорын ганц эрт илрүүлэх арга юм.

Цээж хорсох: Цээж хорсох нь өдөр бүр мэдэгдэхгүй ч гэсэн долоо хоногт 2-оос дээш удаа мэдрэгдвэл ходоодны хүчил ихэдсэн байдаг.  Ходоодны хүчил ихэдвэл ходоод шархлах, цус алдах, улаан хоолой шархлах, цаашлаад хорт хавдар болох аюултай.
Амьдралын хэв маягаа өөрчилснөөр цээж хорсолтыг багасгах боломжтой. Үүний тулд та тослог болон илчлэг ихтэй хоол хүнсийг хэрэглэхгүй байх. Мөн архи, кафеинтай уух зүйлс, утсан болон шарсан махан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй

Маш ихээр цангах: Ус их уух нь эрүүл мэндэд сайн ч, үргэлж цангах нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээ хэвийннээс хэтэрснээс ам цангах, шингэн алдах зэрэг хам шинжээр илэрдэг. Чихрийн шижин удамшлын байх боломжтой тул гэр бүлийн аль нэг гишүүнчинь чихрийн шижинтэй бол та шинжилгээнд орох шаардлагатай. Ам ихээр цангах нь мөн дотоод цус алдалт болон халдварт өвчний үед ажиглагдаж болно.

Цээжээр хатгуулах: Цээж хэсгээр өвдөх нь зүрхний өвчин эсвэл уушги болон ходоодны хямрал байгааг илтгэж буй юм. Хэсэгчилсэн цээжээр хатгуулах мэдрэмж болон амьсгал давчдах, чичрэх, ханиалгах, дотор муухайрах гэх мэт шинж тэмдэг илэрснээс 1 хоногийн дараа эсвэл 7 хоногийн дараа зүрх нь түр зогсох, ухаан алдах гэх мэт аюул тулгарсан байдаг. Хүмүүсийн 80% нь эдгээр шинж тэмдгийг тоодоггүй байна. Залуу ч гэсэн энэ шинж тэмдгийг тоолгүй орхиж болохгүй.

Амьсгал давчдах: Бэлтгэл хийх үед амьсгал давчдах үе байдаг боловч байнгын амьсгал давчдах нь зүрхний шигдээс, зүрхний үйл ажиллагаа доголдож байгааг илтгэдэг.
Амьсгалахад хүндрэлтэй болох нь тамхи, дам тамхины утаа, агаарт тогтсон химийн бодис, агаарын бохирдол зэргээс хамаардаг ба эдгээр нь уушгины архаг
бөглөрөлт өвчин үүсгэх эрсдэл болдог. Тиймээс энэ үед бронхит, уушгины хорт хавдар, сүрьеэгийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Хараа муудах: Нас ахих тусам хараа муудах нь хэвийн зүйл боловч нүд харанхуйлах, бүрэлзэх, гэрэлд мэдрэмтгий болох нь нүдний аюултай шинж тэмдэгүүд юм. Нүдний даралтыг хэмжснээр глаукомыг илрүүлэх эсвэл катаракт, чихрийн шижингийн ретинопати, уушгины доройтол зэрэг өвчнийг оношлоход тусална. Холын хараатай холбоотой зовиур нь заримдаа цус харвалт эсвэл тархины хавдрын өсөлттэй холбоотой байдаг.

Тогтмол ядрах: Биеийн хүчний ажил болон нойр муутай байх үед ядрах нь хэвийн үзэгдэл боловч, удаан хугацаанд бие сульдаад байвал яаралтай эмчид үзүүлэх шалтгаан юм шүү. Урт хугацааны ядрах үйл явц нь хорт хавдар, халдварт өвчин, элэг, бөөр, чихрийн шижин, зүрхний хэм алдагдсаны шинж тэмдэг байж болзошгүй. Нойргүйдэл бол сэтгэл гутрал, цус багадалт, бамбайн булчирхайн үрэвслийг бий болгох чухал түлхэц. Тиймээс таныг зорьж уусан өтгөн кофе ч сэргээж чадахгүй байгаа бол яаралтай эмчид хандаарай.

Ой санамж муудах: Зарим үед утсаа хаана тавьснаа мартах эсвэл нууц үгээ санахгүй байх нь энгийн үзэгдэл. Харин ойр ойрхон мартах шинж тэмдэг илрээд байвал нуугдмал эрүүл мэндийн эмгэгтэй байж болзошгүй юм. Ой тогтоолт муудах нь Алцхаймер, эсвэл тархины хавдар болон зарим халдварт өвчлөлүүдтэй холбоотой байдаг. Заримдаа сэтгэл гутрал, донтолт, витамины дутагдал байж болно.  Ийм тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай.
Эрчүүд эмэгтэй хүмүүсээс илүү эрүүл мэндийн асуудал ихтэй байдаг бөгөөд тэд эмэгтэйчүүдээс дунджаар 5 насаар бага насалдаг. Эрчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин зүрхний өвчлөлөөр болон хорт хавдар, уушгины өвчнөөс болж үхдэг байна.

Эх сурвалж: Zaluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex