Байнга нойрмог байх нь аюултай шинж тэмдэг
Таны нойр байнга хүрдэг үү? Тэгвэл энэ нь муу гэнэ. Унтах хүсэл төрөх
нь таны бие махбод шөнө нь амарч чадаагүй гэсэн үг биш юм. АНУ-ын
судлаачид байнга нойр хүрэх нь уураг тархин дахь таагүй үйл явцуудын
шинж тэмдэг байж мэднэ гэдгийг тогтоожээ.
Ийм дүгнэлтийг АНУ-даа
л хамгийн томоохонд тооцогддог, нэр алдартай эрүүл мэндийн төвийн нэг
болох Майо нэгдсэн эмнэлгийн эмч нар хийсэн байна. Тэд байнга унтах
хүсэл төрөх нь уураг тархи хөгширч эхэлж байгаагийн шинж тэмдэг гэж
үзэв. Шинжээчид мөн нойрмог байх нь уураг тархийг хурдан хөгшрүүлдэг гэж
онцолжээ.
Эмч нар 50-иас дээш насны 1374 хүнд шинжилгээ,
судалгаа хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн аж. Байнга нойр нь хүрч байдаг
хүмүүсийн уураг тархины эд эсүүдийн идэвхжил буурах маягаар илэрдэг
атрофи голчлон Альцгэймерын өвчний өмнө сөхөрдөг уураг тархины хэсгүүдэд
үүсдэг болохыг тэд тогтоов. Тиймээс эрдэмтэд тодорхой насанд нойр ихээр
хүрч эхэлж буйг эрт зөнөх өвчний шинж тэмдэг гэж үзэх хэрэгтэй хэмээн
дүгнэжээ. Эх сурвалж www.wikimon.mn