Аагтай шаргал сүүтэй цайндаа элгэмсүү ч гэлээ монголчуудын дунд кофены соёл гэх зүйл дэлгэрээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Өглөөний цайндаа хүмүүс цай гэхээсээ илүүтэй кофе уухыг чухалчлах болсон байна. Манай улсын нийт хүн амын 30 хувь нь кофе байнгын болон давтамжтай хэрэглэдэг гэх судалгаа гарчээ. Эдгээр иргэдийн таван хувь нь л цэвэр сайн чанарын кофе хэрэглэдэг гэсэн бол үлдсэн хувь нь орлуулагч нунтаг кофе хэрэглэдэг байна. Сайн чанарын кофе хэрэглэхэд өртөг өндөртэй. Кофе шопуудын ханш барууны ханштай дүйцэхүйц хамгийн багадаа 3500-7000 төгрөгийн хооронд байна. Мэдээж хэрэг Азийн орнуудын хувьд кофе гэдэг харь орны хэрэглээ. Хэрэглэж дасаагүй зүйлсийн нэг яах аргагүй мөн. Харин олон нэр төрөл бүхий кофеноос та алийг нь яаж өөрийнхөө сонирхолд нийцүүлж авах ёстойгоо мэдэх үү. Хэрвээ та хараахан мэдэж амжаагүй бол энэхүү мэдээлэл танд туслах болно. Espresso Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даалтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү хар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг ажээ. Americano Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе юм. Black coffee Буцалгасан сүүгүй хар дан кофе. Caffe latte Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофены харьцаа 3:1 байх ёстой. Café Breva Тослог ихтэй сүүгээр найруулсан нэгэн төрлийн каппучино. Илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амттай. Cappuccino Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг школад цацдаг. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагссдад илүү тохиромжтой. Ice koffee Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг. Instant coffee Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог. Irish koffee "Irish” вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофег хэлдэг. Виски ордог учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед уухад хамгийн тохиромжтой кофег хэлдэг.
Дэлгэрэнгүйг: http://miss.mn/96120.html
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.