Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

3

Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

 

Өдөр бүр дэлхий дээр дор хаяж 1 тэрбум аяга кофег хүмүүс уудаг. Нэг хүн жилд дунджаар 4 кг кофе хэрэглэдэг гэсэн тооцоо ч бий. Кофег хүмүүсийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн биш гэж хэлэх аргагүй, энэ цаг мөчид кофегүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх хүмүүс ч бий. Тренд бүтээгдэхүүн гэдэг ойлголтыг түр хойш тавьж, Америкийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулъя. 100,000 гаруй хүнийг хамруулсан судалгааны явцад, эрдэмтэд кофе уух нь хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг буюу олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалалт болж, дархлааг сайжруулдаг болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл кафейны нөлөө олон ач тустай гэж хэлж болно.

1413274570-7962-kofe-koritsa Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Хоёрдугаар төрлийн чихрийн шижин

Тогтмол кофе хэрэглэх нь тестостерон болон эстрадиол гормонуудыг бэхжүүлэх үүрэгтэй уургийг их хэмжээгээр ялгаруулах үйл явцыг сэргээдэг байна. Эдгээр гормонууд чихрийн шижин өвчинд голлох үүрэг гүйцэтгэдэг. Чихрийн шижин өвчний тархалтыг 50% буруулахын тулд хүн дор хаяж 4 аяга кофе уух ёстой гэнэ. Хэрэв та кофег тогтмол хэрэглэх юм бол чихрийн шижин өвчний тархалтыг 30% найдвартай буулгах боломжтойг эрдэмтэд хэлж байна.

shutterstock_385657321 Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Элэгний өвчин

Хэд хэдэн аяга кофе уух нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг 40% бууруулна. Уух дуртай кофеноосоо өдөр бүр 3 аягыг уувал, элэгний хатуурал өвчнөөс болж нас барах магадлал гэхэд 60% буурах боломжтой юм байна. Гэхдээ та элэгний хатуурал буюу циррозыг гепатит C вирустэй андуурч болохгүй гэдгийг санаарай.

uvelichennaya-pechen Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Паркинсоны өвчин

Хэд хэдэн судалгааны үр дүнд, эмч нар кофены хэрэглээ шууд байдлаар Паркинсоны өвчний тархацад нөлөөлдөг болохыг олж тогтоосон байна. Кафейн нь урам хугарах, сэтгэлээр унах үйл явцыг удаашруулж, саармагжуулдаг байна.

9b96dcf514ed48fda6031b6a1ab2bba4 Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Зүрхний доголдол

Хэрэв та кофег их хэмжээгээр биш, тааруулж уух юм бол зүрхний доголдол илрэх үеийн шинж тэмдгүүдээс таныг хамгаалах болно. Ямар хэмжээгээр хэрэглэвэл зохилтой вэ? Ойролцоогоор өдөр 3-4 аяга – нэг хүнд яг тохирно. Нэгэн туршилтад хамрагдсан зүрхний доголдолтой хүмүүс өдөр бүр 4 аяга кофе уудаг болсноос хойш зүрх нь доголдох асуудал эрс намжсан байна. Латте, Американо эсвэл Эспрессо гэх мэт кофе уудаггүй хүмүүсийн зүрх амархан доголддог гэнэ.

serdecnaa-nedostatocnost Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Гэдэсний хорт хавдар

Хэдхэн аяга кофе таныг гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 26% бууруулж чадна гээд бод доо? Хэрэв та өдөр бүр 4 аяга кофе уух юм бол энэ тоо бүр 50% болж өсөх боломжтой. Кофе бие организмд нөлөөлдөг – бусад ач тусыг нь дурдаад байвал дуусахгүй байж ч мэднэ. Дээрээс нь олон төрлийн өвчнөөс таны бие организмыг хамгаална гэдгийг дахин нэг удаа хэлье. Мөн ядрахаас сэргийлж, тархины идэвхтэй байдлыг хангана. Кафейн их хэмжээгээр жин хасахад тусална, сэтгэл хангалуун мэдрэмжийг төрүүлнэ. Сонирхуулахад, кофенд дурлагсад амиа хорлох эрсдэл харьцангуй бага байдаг болохыг судалгаагаар баталжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар кофе уух дуртай хүмүүсийн аз жаргалын гормон их хэмжээгээр ялгардаг гэнэ.

zheludok Кофе тогтмол уувал дараахь таван өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлэх боломжтой

Та кофе уух дуртай юу? Өөрийнхөө уух дуртай кофег тогтмол ууж, эрүүл мэндээ хамгаалаарай! Гэхдээ зөвхөн сайн чанарын чанасан кофе л дээрх ач тусыг танд үзүүнэ.

Эх сурвалж : Xopoм.сом


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

ямар ч зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог.

:

hudlaa shaad l lav l elegend mash ih uurchlult ugdug

hudlaa shaad l lav l elegend mash ih uurchlult ugdug

:

энэ кофе борлуулагчдын реклам уу, үнэн үү худлаа юу, сөрөг талыг нь бас бичээчээ