KIDC БАЙГУУЛЛАГААС ЭД МАТЕРИАЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Өчигдөр /2020.07.27/ БНСУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв "Кэй Ай Ди Си ТББ” - аас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын нэг хэсэг болох УБ хотын СХД-ийн Эрүүл мэндийн төв, салбар 3 амбулатор, хороодын 33 өрхийн эмнэлэг болон "Кэй Ай Ди Си ТББ”(KIDC)-ын Сайн дурынхан томилогдон ажиллаж байсан 42, 105, 107-р ЕБС сургуулиудад нэн шаардлагатай эрүүл ахуйн эд материал (Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч гель, гар ариутгагчийн сав)-ийг "Ковид 19-ын эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд зориулж хамтран ажиллагч байгууллагууддаа эрүүл ахуйн эд материалын дэмжлэг үзүүлэх” сэдвийн хүрээнд:
- Ковид 19-ын халдвараас урьдчилан сэргийлэх эд материалын дэмжлэг үзүүлж, харилцагч байгууллагын анхан шатны урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх
- Бүс дүүрэгт урьдчилан сэргийлэхэд шаардлагатай үндсэн эд материалын хомсдолыг бууруулахад хувь нэмэр үзүүлэх
- Ахуйн ариун цэврийг сахиж урьдчилан сэргийлснээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголтыг дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилгоор СХД-ийн Иргэдийн танхимд хандивын арга хэмжээг зохион байгуулж гардуулан өгөв.
СХД-н Эрүүл мэндийн төв
СХД-н 3 амбултор
СХД-н 33 өрхийн эмнэлэг
СХД-н 42, 105, 107-р ЕБС
Сэтгэгдэл байхгүй байна.