22-ын товчоогоор 10 гаруй тарвага оруулж ирэхийг завджээ
Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн эргүүл ажиллуулж байна. Хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргажээ.
Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон байна. Учир нь сүүлийн үеп байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар идэвхжиж буйтай холбогдуулан нийслэл рүү зөөгдөн орохоос сэргийлж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд 22 товчоогоор 10 гаруй тарвага оруулж ирэхийг завдсаныг илрүүлсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн иргэн найзуудтайгаа тарвага боож идсэний дараа тарваган тахал өвчний шинж илэрч, тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Иймээс цаашид эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг албаныханд даалгажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.