Автотээврийн үндэсний төвөөс иргэд, зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, техникийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор улс, хот хоорондын нийтийн зорчигч болон улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг шалгажээ.
Зам, тээврийн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод байрлалтай 20 аж ахуйн нэгж, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг дараах үзүүлэлтүүдээр шалгасан бөгөөд орон нутагт байрлалтай 40 аж ахуйн нэгж байгууллагыг харьяа аймгийн салбар, төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг хангасан байдалтай танилцан ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл, дулаан гараашийн засвар, дулаалгыг хэрхэн хангасан эсэх, тээврийн хэрэгслийн халаалтын системийн хэвийн ажиллагаа, Засвар үйлчилгээний байр, талбай, сэлбэг хэрэгсэл болон өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл, Техникийн засвар үйлчилгээг MNS 4601:2011 стандартын дагуу үечилсэн байдлаар хийсэн эсэх, тээврийн хэрэгсэл тус бүрийн хувийн хэрэг, Үйлчилгээний явцад замд саатсан тээврийн хэрэгсэлд техникийн түргэн тусламж хэрхэн үзүүлэх; Хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагааны нөхцөл, ХАБАЭ-ийн үйл ажиллагаа, Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг хэрхэн мөрдөж ажилласан болон зөрчил гаргасан бол хэрхэн арилгасан талаар зэрэг нийт үзүүлэлтүүдээр 20 аж ахуйн нэгж байгууллагын том оврын 67, дунд оврын 9, суудлын 16 тээврийн хэрэгслийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, бэлэн байдлын хангуулан ажиллаж байна.
Иймд иргэд зорчигчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй тээвэрлэлийг сонгон үйлчлүүлэхийг уриалж байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.