Коронавирус 4 хүнээс илэрч, батлагдсан тохиолдол 324 болов
Монгол Улсад зөөвөрлөгдсөн, "COVID-19” халдвар батлагдсан тохиолдлын тоо 324 болов. ХӨСҮТ-өөс өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс 7 хүний биеийн байдал хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Сэтгэгдэл байхгүй байна.