ӨДРИЙН ӨНГӨ
Өнөөдөр аргын тооллын 2020 оны 10 дугаар сарын 29. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 13. Пүрэв гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Хүүхдийн сэвлэгүргээлгэх буюуүсзасуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.